Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Зам цэвэрлэгээний ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна


Зам цэвэрлэгээний ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна

Хүйтний эрч эрс чангарч, олон өдөр дараалан цас орж, хөрсөн дээр -45 хэм хүрэн хүйтэрч байгаа тул давс, бодис хайлахгүй, халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүссэн. Нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд замын цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэн ажиллаж байна.

“Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж:
-Ойрын өдрүүдэд үргэлжлэн шуурч, цас хялмаалан орсон. Шөнөдөө -42  хэм хүрч, өдөртөө -26 хэмээс буухгүй байгаа учраас зам цэвэрлэгээний байгууллагынханд хүндрэл их гарсан. Давс, бодисыг шөнийн цагаар цацахаар маш хүйтэн учраас хайлалт бага байдаг. Иймд өглөө, өдрийн цагаар цацах нь илүү дүр дүнтэй. Түгжрэл ихтэй үед цэвэрлэгээний машин ирэхгүй, ажил удааширдаг.

Дугаарын хязгаарлалт тогтоосноор замын ачаалал багасан, давс, бодис цацдаг машин техникүүд богино хугацаанд рейс хийх боломжтой болж байгаа юм. Давс, бодис цацсаны дараагаар хайлсан хэсгийг шуурхай цэвэрлэн, тээвэрлэж байгаа.
Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан давс, бодисыг технологийн дагуу цацаж байна. Зам цэвэрлэгээний ажилтнууд бүгд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн хоёр хоногийн өмнөөс гэр хорооллын болон гол гудамж, замд хайрга, дайрга цацаж эхэлсэн.

Аж ахуй нэгж, байгууллагууд ойр орчмынхоо 50 метр газраа цэвэрлэх үүрэгтэй. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан их цэвэрлэгээний хуваарь гэж байдаг. Үүний дагуу дүүргүүд болон байгууллагууд цэвэрлэгээгээ хийгээд явбал иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдэх боломжтой.
Иргэдийн бүлгийн цэвэрлэгээний хяналтын ажилтан Ц.Маамуу:
-Хөлдөж, дагтаршсан цасыг цэвэрлэхэд багагүй хугацаа зарцуулдаг. Энэ үед тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж буй нь замын ачааллыг бууруулж, цэвэрлэгээнд хувь нэмэртэй байгаа. Одоогийн байдлаар 20 орчим хүн Төв номын сан, Сүхбаатарын талбайн уулзвар орчмын цас, мөсийг цэвэрлэж байна. 09:00-14:00 цагийн хооронд таван цаг ажиллаж байгаа хэмээлээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан