Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Өмнөд Солонгост хүнд халдварладаг шувууны ханиад гарчээ

Өмнөд Солонгост хүнд халдварладаг шувууны ханиад гарчээ

Өмнөд Солонгост шувууны томуугийн "H5N6" вирусийн халдварын найман тохиолдол фермүүдэд бүртгэгдэж, 500 мянга гаруй шувуу устгасан гэж Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага мэдээлэв.

Өмнөд Солонгосын эрх баригчдын мэдээллээр шувууны ханиад гэж нэрлэгддэг маш халдвартай эмгэг төрүүлэгч шувууны томуугийн дэгдэлт арванхоёрдугаар сарын 5-аас 11-ний хооронд тус улсын баруун хэсгийн тосгонд илэрсэн байна.

Вирусийн улмаас 47 шувуу үхэж, үлдсэн 513,810 сүргийг устгасан гэж Парист төвтэй тус байгууллага мэдэгджээ.

Үүнээс өмнө энэ сарын эхээр  дэлхий даяар тархаж, тэр дундаа Ази тивд Япон, Камбожид бүртгэгдээд байгаа "H5N1" вирусийн халдвар Өмнөд Солонгост  илэрснийг мэдээлсэн.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд "H5N6" омог зөвхөн Ази тивд илэрсэн байна.  Сүүлд өнгөрсөн нэгдүгээр сард Филиппин дэх шувууны аж ахуйд гарчээ.

Сүүлийн жилүүдэд Хятадад уг вирус маш олон хүнд халдварласан нь зарим мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Тодруулбал, 2014 оноос энэ оны арванхоёрдугаар сарын 16-ны хооронд дэлхийн хэмжээнд шувууны томуугийн A хүрээний H5N6 халдвар хүнд халдсан 88 тохиолдол бүртгэгдсэний 87 нь эх газрын Хятадад бүртгэгдсэн гэж Хонгконгийн Эрүүл мэндийг хамгаалах төв мэдээлжээ. Хамгийн сүүлийн хүнд халдварласан ​​тохиолдол өнгөрсөн есдүгээр сарын 27-нд бүртгэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан