Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЦЕГ: Б.Ганхуягийн шээснээс хүнцэл илрээгүй гэв

Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байгаа Б.Ганхуягийг хүнцэл нэртэй химийн элементээр хордуулсан байж болзошгүй гэх мэдээллийг түүний гэр бүлийн хамаарал бүхий зарим иргэдээс мэдээлснийг прокуророос харьяалал тогтоосны дагуу Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Шүүгдэгч Б.Ганхуяг нь 2023 оны арваннэгдүгээр сард "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт онош тодруулах зорилгоор хэвтэн эмчлүүлэх үед тус эмнэлгээс Эрүүл ахуй, хор судлалын лабораторид сорилт шинжилгээ хийлгэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар "Улаанбаатар Сонгдо" эмнэлгээс цусанд илэрсэн 9,29 мкг/дл хүнцлийн хэмжээг нэгжид шилжүүлэхдээ алдаа гаргасан. Хүний биед хүнцэл 9200 дахин ихэссэн бол хүн амьд явах боломжгүй ба Г-аас авсан биологийн дээжид хийсэн 2023 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн Эрүүл ахуй, хор судлалын шинжилгээгээр цусанд хүнцэл 9,26 мкг/дл, шээсэнд 0,86 мкг/дл, үсэнд 0,24 мкг/дл, мөн 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр давтан хийсэн “Хэлт энд сэфти солушинс” ХХК-ийн лабораторийн шинжилгээгээр цусанд 8,96 мкг/дл, үсэнд 0,22 мкг/г, шээсэнд илрээгүй зэрэг нь хүнцлийн хэмжээ зохих түвшинд байгаа нь тус тус тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газарт хүргүүлж, энэ тухай гомдол гаргагчид албан бичгээр хариу мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан