Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Үхлийн хөндий буюу Нийслэл хот тэр чигээрээ өмхийрчээ

Өнгөрсөн шөнө Нийслэлд бага хэмжээний цас орсон. Цас орохоор агаар цэвэршиж, утаа угаар бага ч болов арилдаг гэж олон нийт ойлгодог. Гэтэл агаар цэвэршсэнгүй. Харин ч өмхийрч хоножээ. Өнөө өглөө Нийслэл тэр аяараа буюу бүхэлдээ өмхийрсөн байна.

Хүн бүхэн муухай эхүүн өмхий үнэр үнэртэж, толгой өвдөж эхэллээ гэсэн постыг цахим сүлжээнд бичиж байна. Үнэхээр муухай өмхий үнэртэж байна. Ийм агаартай, ийм өмхий орчинд хүн битгий хэл амьтан ч эрүүл байх үндэс алга. Өнөөдрийн хувьд бүр гоц гойд нэг тийм сонин эхүүн өмхий угаар үнэртлээ. Энэ нь нөгөө алдартай гайхал шахмал түлшний үр дүн байх. Өчигдөр хүний их эмч Г.Ууганцэцэгийн хийсэн мэдээлэлд "Шахмал түлшний стандарт гэж байхгүй. Монгол Улс бол цочмог хордлогын стандарттай. Бид өглөө ажилдаа явах, орой ажлаасаа гараад гэртээ ирэхдээ архаг хордлогод өдөр бүр өртөж байдаг. Архаг хордлогод өртөөд байна гэдэг нь аажим аажмаар амьсгалын тогтолцооны эрхтнүүд бүгд муудаж байгаа гэсэн үг.

Архаг хордлогын стандарт гэж байдаггүй, ямар арга хэмжээ авах, өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг өгдөггүй. Угаарын хийн хордлогод өртсөн хүний тархинд үхжилт үүсдэг. Тархинд асуудал үүссэнээр ой санамж муудах, мартамхай болох, сэтгэл санаагаар хямардаг гэх мэт олон үр дагавартай. Бид ковидоос болоод мартаж санаад байгаа гээд байгаа ч угаарын хийнээс болж байгааг ч үгүйсгэхгүй. Сүүлийн 7 жилийн хугацаанд 745 хүн угаарын хийн хордлогоор нас барсан байна. Шахмал түлш хэрэглэж эхэлсэн 2019 оноос хойш угаарын хийн хордлогоор нас барсан хүний тоо огцом өссөн" гэж түгшүүртэй мэдээллийг өгсөн.

Ийм бохир утаа угаартай орчинд хүүхдүүд ханиад хүрэхгүй байна гэсэн баталгаа байхгүй. Ханиаданд дарлуулж өчнөөн эм тарианы мөнгө гарздаж байна. Хүмүүсийг гайхширтал өмхий үнэртэж өглөө угтлаа. Одоо яах вэ. Агаарын чанар арай гайгүй зааж байгаа хэсэгт ингэж байгаа юм чинь өндөр зааж хэсэгт яаж байгаа бол. Ийм өмхий угаарт хүний амь нас эрсдээгүй хоносон болов уу. Ер нь энэ агаарын чанарын заалт худлаа зааж байгаа боловуу гэсэн эргэлзээ төрж эхлэв. Үхлийн буюу хүхэртийн хөндийд Нийслэлчүүд хордож үхлээ. Энэ асуудлаа шийднэ үү.

Г.Очир

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан