НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Н.Өнөрцэцэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгах шийдвэрийг өнөөдөр шүүхээс гаргажээ.
Түүнийг анх 2023 оны 12-р сарын 4-ний өдөр цагдан хорьсон бөгөөд 29-ний өдөр шүүхээс цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгах шийдвэр гаргасан юм.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамжаар Прокуророос Н.Өнөрцэцэгийг:
- Худал мэдээлэл тараасан гэх таван үйлдэл,
- Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх нэг үйлдэл,
- Хувь хүний нууцыг задруулах гэх нэг үйлдэл,
- Татвар төлөхөөс зайлсхийх гэсэн нэг үйлдэл,
- Мөнгө угаах гэсэн нэг үйлдэл,
- Төрийн нууцыг хууль бусаар олж авах гэсэн нэг үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.
Мөн нэг үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон буруутгаж буй юм.
0 Сэтгэгдэл
























