Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ  Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
“Тэнгэрийн хүү”-г хямдралтай үнээр тоглоно
Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2220 жил, Их монгол улсаа байгуулсны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Драмын Эрдмийн Театрын 80 жилийн ойг тохиолдуулан зарласан түүхэн жүжгийн зохиолын уралдаанд тэргүүн байрт Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг шалгарсан билээ. Тэгвэл “Гэгээн муза” наадмын шилдгээр шалгарсан “Тэнгэрийн хүү” жүжгийг оюутан залууст зориулан энэ удаа хямдралтай үнээр буюу 8000 төгрөгөөр өнөөдрөөс эхлэн гурван өдөр тоглох гэж байна.

Тус жүжгийг УДЭТ-ын найруулагч соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар найруулан, ерөнхий зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ассистент найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин, конструктор зураачаар Т.Түмэн-Өлзий, компьютер графикаар Т.Аянга, гэрлийн найруулагчаар соёлын тэргүүний ажилтан  Ц.Эрдэнэбат, жүжиг чимэглэлийн эрхлэгч соёлын тэргүүний ажилтан Н.Батбилэг нар ажиллажээ.
Харин жүжгийн гол дүр буюу Модун Шаньюд жүжигчин Г.Эрдэнбилэг, Түмэн Шаньюд Б.Жаргалсайхан, Түмэн Шанюн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нарын авъяаслаг жүжигчид болон УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээ оролцон тоглосон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан