Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Замын хөдөлгөөний ачаалал ихэсч, тэг зогсохыг анхааруулав

Тээврийн цагдаагийн албанаас цагаан сарын баярын өдрүүд ойртсонтой холбоотойгоор зах, худалдааны төвийг чиглэсэн замын хөдөлгөөн нэмэгдэж байгааг анхаарууллаа. Замын хөдөлгөөний түгжрэлтэй холбоотойгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг нийслэлээс хийж, сар гаруй хугацаанд хэрэгжсэн шийдвэрийн хугацаа хоёр хоногийн өмнө /2024.01.31/ дууссан.

Хэдийгээр тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31,  замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарсан ч иргэдийн олонх үргэлжлүүлэхийг дэмжээгүй.

Тодруулбал, тэг зогсолтод нийслэл даяар орохгүйн тулд үүнээс өөр зохицуулалтын түр арга байхгүй учир албаныхан иргэдээс санал асуулга авсан. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 55 хувь нь тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй. Тиймээс маргаашаас хөдөлгөөнд иргэд хязгаарлалтгүй оролцохоор болсон. Ингэснээр өчигдрөөс хуучин журмаар буюу 1,6, 2,7, 3,8 гэдэг 4,9, 5,0 дугаараар тодорхой өдөр хуваарийн дагуу тээврийн хэрэгсэлтэй иргэд хөдөлгөөнд оролцож байгаа. Хуучин журмаар:

  • 1, 6-гаар төгссөн дугаартай машинууд Даваа гаригт
  • 2, 7-гоор төгссөн дугаартай бол Мягмар гаригт
  • 3, 8-аар төгссөн дугаартай бол Лхагва гаригт
  • 4, 9-өөр төгссөн дугаартай бол Пүрэв гаригт
  • 5, 0-ээр төгссөн дугаартай бол Баасан гаригт замын хөдөлгөөнд оролцохгүй.

Тэгш, сондгойгоор зорчуулж байхад өдөрт 250-270 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Харин амралтын өдрүүдэд энэ зохицуулалт үйлчлэхгүй байсан бөгөөд 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, тэг зогсоход хүрч байсан аж.

Баярын өдрүүд дөхсөн ч иргэд олонхоор дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй учир түгжрэл нэмэгдэж, нийтийн тээврийн хэрэгсэл ч түгжрэхийн албаныхан анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан