Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
С.Мишиг: Галыг санаатай тавьсан гэдэгт 99.9 хувь итгэлтэй байна

Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрладаг Бизнес инкубатор төвд 2024.02.14-ний өдрийн 15.50 цагт гал гарсан. Тус төвд худалдаа эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих сан ТББ-ын тэргүүн С.Мишиг “Бид энэ гал захиалгатай гэдэгт 99.9 хувь итгэлтэй байна. Гал гарах үед харуул хамгаалалтын хяналтын камер хэвийн ажиллаж байсан. Камер бичлэгийг 30 хоног хадгалдаг хард дисктэй. Гэтэл хард дискэд 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойших бичлэг алга,  хадгалаагүй байна гэсэн үг. Дэлгэцэн дээрээ бол камер хэвийн ажилласан. Битүүний урд өдөр худалдаачдын анхаарал сарнисан үед мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн юм биш биз гэж хардаж байна. Өмнө нь бичлэг хадгалж, ухрааж үзэж болдог байсан камерт яагаад долоо хоногийн бичлэг байхгүй байна вэ.

Бид галын шалтгааныг хэн нэгнээс хайхгүй. Хууль хяналтын байгууллага буруутай этгээдэд хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байна.

Бид төрөөс мөнгө нэхээгүй. Харин ямар нэг санхүүгийн байгууллагатай холбож, үйл ажиллагаа жигдрүүлтэл хүү багатай зээлээр дэмжиж өгөхийг хүсэж байна.

Бид 10-аад жилийн өмнө хогийн цэг байсан газрыг ашиглаж, гудамжинд худалдаа эрхэлж байсан хүмүүст ажлын байр бий болгож, Монгол Улсад анх удаа түрээсийн төлбөргүй зөвхөн үйл ажиллагааны зардлаараа санхүүждэг газрыг нээсэн. Өрөө төлж дуусгаад хуримтлалтай болохоор төлөвлөж байтал гэнэтийн аюул тулгарлаа. Бид энэ газрын үүсгэн байгуулж, 10 жилийн хөдөлмөрөө зарцуулсан” гэсэн мэдээллийг өгөв.

Тус төвд 136 хүн үйл ажиллагаа эрхэлж байсан аж. Тэд нэг лангуу 10 орчим сая төгрөг, нийтдээ тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа бөгөөд ажлын байраа сэргээн босгоход хандив өргөхийг ард түмнээс хүсэж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан