Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
"S’Outlet" таван давхар дэлгүүрийн барилгыг дотроос нь буулгаж эхэлжээ

”S’Outlet” дэлгүүрийн газар чөлөөлөлтийн талаар Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн онд болсон үерийг нийслэлийнхэн бүгд мэдэж байгаа. ”S’Outlet” дэлгүүрийн хэсэгт ус боогдсоноос үер хоёр тийш хальж, ойр орчмын иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсан. Үерийн далан сувгийг тэлээгүй, үйлчилгээ засвар хийгээгүй, даланд бургас болон шороо асгаснаас болж үерийн асуудлууд бий болсон. Шинжлэх ухааны үндэслэлтэй эдгээр дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг үндэслэж, ”S’Outlet” дэлгүүрийн урд буй агуулахуудыг буулгасан юм. Дараа нь таван давхар дэлгүүрийн хүчитгэсэн бетон хийцтэй барилгыг дотроос нь буулгаж байна. Эхний ээлжид энэ дэлгүүрийн инженерийн байгууламжийг зогсоож байна. Мөн дэлгүүрийн хажуугийн үерийн далангийн сувагчлалыг нээхээр өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Дөрөвдүгээр сард буулгаж дуусгахаар төлөвлөсөн.

Дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын эхэн үеийн хооронд шар усны үер болох магадлалтай гэсэн учир үерийн далангийн сувагчлалыг хийж байна. Барилгуудыг буулгасны дараа үерийн далан сувгийг ухаж, хогийг цэвэрлэнэ. Ингэснээр ус нэвтрүүлэх чадвар өндөр болж, үерийн далан суваг бүрэн ажилладаг. Үерийн даланд байгаа бургасанд хог, хадаг их байна. Энэ нь үерийн ус орж ирэхэд даланг сэтэлдэг. Инженерийн сувагчлал дотор мод бургас байх ёсгүй. Сэлбэ, Туул голын үерийн даланд мод байдаг учир авахаас өөр аргагүй, гаднын орны үерийн далангийн сувагт мод байдаггүйг харсан байх" гэлээ. 

 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан