Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Бүсчлэн хөгжиж байгаа анхны дүүргүүд бол Сүхбаатар болон Чингэлтэй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан Хайлааст орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад тус дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн байгууллагын төлөөлөл болон Хайлааст, Дэнжийн мянга орчмын найман хорооны Засаг дарга оролцсон юм. Хайлааст бүс нь Чингэлтэй дүүргийн нягтаршил ихтэй гэр хороолол бөгөөд долоон хороонд 45 мянган иргэн амьдарч байна.

Чингэлтэй дүүрэг нь 24 хороо, 8930 га газар нутаг, 37,246 өрх, 144,249 хүн амтай. Тус дүүргийн ерөнхий боловсролын 29 сургуульд 30,256 сурагч, 50 цэцэрлэгт 10,251 хүүхэд суралцаж байна. Дүүргийн хэмжээнд ногоон бүсийн төслийг хэрэгжүүлж, нийт 20 хороог камержуулжээ. Түүнчлэн төрийн үйлчилгээний байгууллагууд нэг дор нягтарсан байршилтай байгаагаас үүдсэн төвлөрлийг сааруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн захиргааны байрыг Дэнжийн мянга руу нүүлгэхээр төлөвлөж байгаа аж. Бүсчилсэн хөгжилд хувь нэмэр оруулах уг манлайллыг дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн юм. Мөн бүсчлэн хөгжиж байгаа анхны дүүргүүд бол Сүхбаатар болон Чингэлтэй болохыг тэрбээр онцлов.

Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгж болох хороо нь иргэдэд хамгийн ойр ажиллаж, төрийн үйлчилгээг үзүүлдэг. Гэвч хорооны Засаг даргын эрх зүйн чадамж сул учраас иргэдийн асуудлыг дараагийн шатны байгууллагад уламжлахаас өөр зүйл хийж чадаггүйг уулзалтад ирсэн төлөөллүүд хэлж байлаа. Тиймээс хорооны Засаг даргын эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх, хороодыг хөгжүүлэх, дэд төвүүдэд түшиглэх замаар хотыг хөгжүүлэх хэрэгтэй хэмээсэн юм. Мөн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах тул бүсчилсэн хөгжлийг дэмжиж буйгаа илэрхийлцгээв. Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумын урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хийгээд буй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан