Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Эрээний хилээр нэвтрэхэд хэмжээнээс илүү тээшийг хил нэвтрүүлэхгүй хатуу шаардлага тавьж байна

Эрээний хилээр нэвтрэхэд хүмүүсийн урт дараалал үүссэнээс болж иргэд 1-2 цаг оочерлож байгаа талаар цахим хуудаст бичиж байна. Холбогдох албаныхан ямар нэг мэдээлэл өгөөгүй бөгөөд гаалийн шалгалттай холбоотой гэж иргэдэд тайлбарлаж байгаа аж.

Тодруулбал, ачаа тээшний хэмжээ, хүмүүсийн бичиг баримтын шалгалттай холбоотой хилээр нэвтрэхэд дараалал их байгаа гэж оочерлож байгаа хүмүүст хэлжээ.

Эрээн хотод суугаа консулын газраас өнгөрсөн нэгдүгээр сард /2024.01.15/ анхааруулга, зөвлөмж мэдээллийг гаргасан. Тодруулбал, хилээр зорчих иргэн бүрд хамааралтай ачаа тээшний хэмжээг шинэчлэн тогтоосон юм. “БНХАУ-ын Гаалийн хууль”-ийн 4.46-д “Хувь хүн хилээр орох болон гарахдаа биедээ авч явах ачаа тээшний хэмжээ нь зохистой хэмжээнд байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн хэрэгцээний тоо хэмжээгээр хязгаарлагдана. Биедээ авч явах ачааг Гаалийн хяналтаар оруулна.” гэж заасныг үндэслэн Эрээн хотын Гаалийн газар 2024 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн авто замын боомтоор орох, гарах зорчигчдын биедээ авч явах эд зүйлийн хэмжээг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулсан.

Гэхдээ ачаа тээш хэмжээнээс хэт хэтрээгүй, рентгенээр хэвийн гарсан тохиолдолд хил чөлөөтэй нэвтрүүлж байгаа юм байна.

ХҮНИЙ АЧАА ТЭЭШ, БИЧИГ БАРИМТЫГ ХИЛ ДЭЭР ХАТУУ ШАЛГАЖ БАЙНА

Хилээр зорчиж байгаа иргэдээс ямар шаардлага тавьж байгаа талаар тодруулахад, Эрээний хилээр гарахад нэг хүнийг 30 кг-аас дээш ачаатай нэвтрүүлээгүй. Учир нь Хятадын Гаалийн тухайд хуульд хилээр нэвтрэх хүний ачаа тээшний хэмжээг заасан. Тэр заалтын дагуу хилийн ажилчид хяналт, шаардлага тавьж байгаа гэсэн.

Хүмүүс тус хуулийн заалтыг нь мэдэхгүйгээс зөрүүтэй ойлголцож, бухимдаж байна.

Нэг талаар тус заалтын дагуу хил нэвтрэхэд ачаа, тээшний зөвшөөрөгдсөн хэмжээ чухал. Ихэнх хүн ачааны хэмжээ заагаагүй гэж ойлгож овор хэмжээ их, 50 кг-аас дээш хэмжээтэй тээштэй гардаг. Харин өчигдрөөс заасан хэмжээнээс илүү тээшийг хил нэвтрүүлэхгүй хатуу шаардлага тавьж байна. Ачаа тээшний хэмжээ хэт хэтэрснээс болж гаалийн рентген олон удаа эвдэрсэн бөгөөд хилийн зурвас болсон зузаан шилэн самбар нь ч хагарсан тохиолдолд гарсан гэдгийг зорчигчдод гаалийн байцаагч нар анхааруулжээ. Мөн бичиг баримтад тавих хяналтыг чангатгасан учир оочер их байгаа гэлээ.

Цахим хуудас иргэдийн бичсэн мэдээллээр "ачаа бараа ихтэй, бага насны хүүхэдтэй, өндөр настай хүмүүс олноор зорчих байхад хил дээр очоод оочерлож байгаа нь маш их ачаалал үүсгэж байна. Оочерт багадаа цаг орчим хугацаа зарцуулж байна. Ачааллаа багасгах арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж яриад ч хэрэггүй" гэхчлэн сэтгэгдлүүд илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан