Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Гурваас доош ам бүлтэй малчин айлуудад туслах хүн илгээж байна

Улсын онцгой комиссоос зудын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Гуравдугаар сарын 10-ны байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд улсын хэмжээнд 10 аймгийн 37 суманд төмөр буюу мөсөн, 16 аймгийн 130 суманд цагаан зудтай, 14 аймгийн 49 сум, нийслэлийн хоёр дүүрэг цагаанаар зудархуу байна.

Нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүнд байна. Энэ сарын эхний арав хоногт нийт нутгийн 60 хувь нь цастай байгаа нь өмнөх сараас буурсан дүн юм.

Харин малын хорогдол улсын хэмжээнд 3 925 734 толгой байгаа бөгөөд нийт малын 6.1 орчим хувь хорогджээ.

Мөн гурваас доош ам бүлтэй, найман аймгийн 46 сумын 1408 өрхөд хүн, хүчний дэмжлэг үзүүлэн ажиллаж байна" гэж хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан