Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан НЗДТГ-ын Цэргийн штабаас “Оюутан цэрэг - 10 жил” өдөрлөгийг Соёлын төв өргөөнд гуравдугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх олон талт арга хэмжээний үеэр нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Монгол цэргийн музейн үзмэр, урлагийн тоглолтыг толилуулсан юм.

Түүнчлэн Монгол цэргийн өдрийг угтан нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан зохион бичлэг, гар зургийн уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагнал, 18 нас хүрч буй иргэдэд цэргийн үүрэгтний үнэмлэхийг гардуулав. Уг арга хэмжээнд их, дээд сургуулийн удирдлагууд, нийслэлийн иргэдийн төлөөлөл болон энэ оны “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүрэлдэхүүн бүхий нийт 1300 гаруй хүн оролцсон юм.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт:

Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжээд 10 жил болж байна. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан дайчилгаанд явах бэлтгэл, нөөц чадвар чадавх нэмэгдэж, сэтгэл зүй, бие бялдарын тэсвэр хатуужил, хувийн зохион байгуулалт сайжирна. Алба хаана гэдэг эх оронч үзэл тогтоож, үеийн олон залуустай нэгтгэдэг олон давуу талтай. Өнөөдрийн байдлаар “Оюутан цэрэг” хөтөлбөрт нийслэлийн 800 гаруй оюутан элсэж байна. Өнгөрсөн хугацаанд цар тахлын үеийг эс тооцвол найман удаагийн элсэлтээр нийт 7200 гаруй оюутан алба хаажээ.

ШУТИС-ийн оюутан М.Хаш-Эрдэнэ:

 

Тус хөтөлбөр нь цаг хугацаа хэмнэх учраас миний бие “Оюутан цэрэг”-ийн албыг хаах болсондоо маш их баяртай байгаа. Дараа дараагийн төгсөгчдөдөө энэ хөтөлбөрт хамрагдаарай гэж уриалмаар байна. Та бүхний цаг хугацааг хэмнэн, сэтгэхүйг өргөн хүрээгээр тэлэх болно.

Монгол цэргийн музейн ерөнхий менежер Б.Азбаяр:

Би “Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхны элсэлтээр алба хаасан. Төрийн албаны тухай хуульд зааснаар цэргийн албыг биеэр эсвэл дүйцүүлэх хэлбэрээр хаасан бол төрийн жинхэнэ албанд авдаг. “Оюутан цэрэг”-т хамрагдсанаар төрийн жинхэнэ албан хаагч болоход хувь нэмэр болсон.

“Оюутан цэрэг” хөтөлбөр сүүлийн гурван жилд цахимаар бүртгэлээ хийжээ. Бүртгэл цахимжсанаар илүү шударга, нээлттэй болсон төдийгүй суралцагчид илүү хариуцлагатай болсныг албаныхан онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан