Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Улаанбаатарт цас орохгүй, 7 градус дулаан байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Гуравдугаар сарын 26-ны өдөр Завханы зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Энэ сарын 26-нд нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны гуравдугаар сарын 25-ны 20 цагаас гуравдугаар сарын 26-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшиж, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -14…-19 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -8…-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -5…-10 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +9…+14 градус, бусад нутгаар +3…+8  градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8…-10 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -14…-16 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан