Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна

 

Нийслэлийн “Хүрээ” амаржих газар буюу II төрөх эмнэлгийн газрыг 2003 оноос эхлэн хэсэгчилж бусад этгээдэд шилжүүлсэнтэй холбоотойгоор шинээр ашиглалтад орох эмнэлгийн барилгын ойр орчимд стандарт зөрчсөн нөхцөл байдал, архитектур төлөвлөлтийн маргаан гараад байна. Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр газар дээр нь ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-II төрөх эмнэлгийн эзэмшилд байсан газрыг хувьчилж өөр этгээдэд шилжүүлсэн асуудал өнөөг хүртэл шийдэгдэхгүй хүндэрсээр удахгүй ашиглалтад орох гэж буй шинэ төрөх эмнэлгийн барилгын ойролцоо томоохон барилга байгууламж баригдахад хүрээд байна. Уг барилгын суурь, хашаа нь II төрөх эмнэлгийн эзэмшил газар луу хэтрэн орсон нь орц, гарц, төлөвлөлтийн стандартыг зөрчиж байна гэсэн гомдол удаа дараа ирсэн. Иймд эхний ээлжид Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас барилгын хашааг татах шаардлага хүргүүлээд буй. Төрөх эмнэлэг өөрийн гэсэн стандарттай. Байгалийн гэрэл, агаар солилцох боломжийг нь хаавал эмнэлийн үйл ажиллагаанд доголдол гарна. Иймд бид газар болон архитектур төлөвлөлтийн маргааныг хуулийн дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайн газар яаж, хэзээ, хэнд шилжиж ирсэн гэдгийг баримтад тулгуурлан гаргаж ирэх ёстой.

Нийслэлийн "Хүрээ" амаржих газрын захирал Б.Мөнхсайхан: 

-2005 онд манай зөвлөгөө өгөх байрыг хувийн аж ахуйн нэгжид өгсөн зэргээр эмнэлгийн өмчлөлийн газраас хэсэгчилж бусад этгээдэд шилжүүлсэн. Гэвч тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгө хураагдаад, улсын өмчид орчихсон гэх мэт асуудалтай. Үүнтэй холбоотойгоор газар олголтыг шалгуулж, энэ бүх газар олголт эхнээсээ хууль бус юм байна гэдгийг тогтоон, зохих ёсны байгууллагуудад удаа дараа хандаж ирсэн гэлээ. 

Ташрамд, Нийслэлийн “Хүрээ” амаржих газар нь анх 1959 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн хурлаар “Амаржих газар II” нэртэйгээр байгуулагдаж байсан. Тус эмнэлгийн шинэ барилга буюу орчин үеийн шийдэл бүхий эх нярайн эмэгтэйчүүдийн төрөлжсөн эмнэлэг энэ онд ашиглалтад орох бөгөөд есөн давхар, 180 орны хүчин чадалтай. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан