НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
М.АМАРБАЯСГАЛАН: АЛДАРТАЙ ХИЙЛЧ БОЛНО

Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн 2-б ангийн авьяаслаг хөгжимчин, дуучин сурагч М.Амарбаясгалан хийлч төдийгүй Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан н.Дэлгэрцэцэг багшийнхаа удирддаг “Яруу эгшиглэн” хамтлагт гоцлон дуулдаг юм.
-Хичээлийн шинэ жил эхлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Зуны амралтаа хэрхэн өнгөрүүлсэн бэ?
-Зуны амралтаараа аав, ээжтэйгээ хамт Орост амраад ирсэн. Хичээл эхлэхийг тэсэн ядан л хүлээж байлаа. Хийл хөгжмийнхөө бэлтгэлийг эрчимтэй хиймээр санагдаад байсан юм.
-Эгч нь чамайг энэ удаагийн “Бүжинхэн”-ий зочноор урьсандаа туйлын баяртай байна. Яагаад гэхээр миний дүү чинь ганцхан хийл хөгжим тоглодоггүй, бас дуулдаг гэх юм. Маш олон медальтай гэж сонссон. Уншигч хүүхдүүддээ энэ тухайгаа сонирхуулаач?
-Тийм ээ. “Хүүхдийн алтан цом” тэмцээнд оролцож гоцлол дуугаар мөнгө, хамтлагаараа алтан медаль хүртэж байсан. Ер нь би цэцэрлэгт байхын л дуулах дуртай байсан. Аав, ээж минь ч их дэмждэг. Өөр бас нэлээн олон тэмцээний медальтай.
-Танай хамтлагийг удахгүй дууны цомгоо гаргах гэж байгаа гэж сонссон. Цомогт чинь хэдэн дуу орох вэ. Бас миний дүү урын сандаа хэчнээн дуутай вэ?
-Манай хамтлаг 24 дуутай. Би ганцаараа дуулдаг 16 дуутай. Удахгүй багш минь цомог гаргаж, тоглолт хийнэ гэсэн. Хичээлээ хийнэ, хажуугаар нь бэлтгэнэ гээд жаахан завгүй л байгаа.
-Миний дүү ямар дуугаа илүү дуулах дуртай вэ?
-“Тоохуу нэгэн гос” гээд Торгууд ардын дуу байдаг юм. Энэ дууг хаана ч явсан аманд аялж явдаг. Үнэхээр дуулах дуртай, сайхан ч дуу.
-Хийл хөгжмөөр хичээллээд хоёр жил болчихсон байна. Тэмцээн уралдаанд оролцож байв уу?
-Суралцаад л явж байна даа. Угаасаа хоёрдугаар ангиасаа тэмцээн уралдаанд оролцож эхэлдэг гэсэн. Хийлээ сайн тоглож байгаад олон улсын тэмцээн уралдаанд оролцоно. Одоогоор гурав, дөрвөн ая тоглож чадна.
-Хийл хөгжим тоглохын хамгийн сайхан нь...?
-Тэмцээнд орж дуу дуулаад алтан медаль хүртэх сайхан байдаг. Харин хөгжмийн хувьд тоглоод өөрөө тэр аялгуугаа мэдрэх нь үнэхээр сайхан. Манай аав, ээж намайг багаасаа хөгжмийн мэдрэмжтэй, сонсгол сайтай гэдэг байсан. Тийм болохоор би өндөр амжилт гаргаж чадна.
-Миний дүүгийн ирээдүйн мөрөөдөл?
-Хийл хөгжмөө өөрөө тоглоод хажуугаар нь дуулаад их гоё тоглолт хийнэ. Ер нь мундаг, алдартай хийлч болохыг хүсдэг.

1 Сэтгэгдэл
заяа
ямар хөөрхөн гэгээлэг мэдээ вэ энэ стресстэй нийгэмд ийм мэдээгээ тараагаач далд явж байдаг
2026.01.13