Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Митт Ромни итгэл төгс ялалт

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр уламжлал болгон явагддаг гол хоёр нэр дэвшигчийн эхний удаагийн халз мэтгэлцээн өндөрлөлөө. Мэтгэлцээний дараа “CNN” ба “ORC International” компанийн явуулсан судал­гаагаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни итгэлтэй ялалт байгуулжээ.

Санал асуулгад хамрагдсан хүмүүсийн 67 хувь нь Митт Ромнийг ялсан гэж үзсэн байхад ердөө 25 хувь нь Обамаг ялсан гэжээ. 61 хувь нь Обама энэ мэт­гэлцээнд хүлээж байснаас хавьгүй муу  байсан гэжээ.

Харин 82 хувь нь Ромниг бодож байснаас хавьгүй сайн байсан гэцгээлээ. Мөн Бүгд найрамдах намын нэр дэвшигч өөрийгөө илүү хүчтэй удирдагч болохыг харуулсан гэж хүмүүсийн 58 хувь үзсэн байхад Ардчилсан намын нэр дэвшигчийн талаар ийм бодолтой хүмүүс 38 хувь байв. Митт Ромний өрсөлдөгчөө илүү олон удаа довтолж шахалтад оруулсан гэж хүмүүс үзсэн байна.

Өчигдөр болж өнгөрсөн уулзалтын үр дүнгийн талаар мэргэжилтнүүд ч жирийн хүмүүстэй адил бодолтой байна. Тэд Ромниг илүү шийдэмгий, уулзалтад илүү сайн бэлдсэн байна гэж үзжээ.Дараагийн мэтгэлцээн энэ сарын 16-нд Нью-Йорк му­жийн Хемпстед болно. Харин дэд ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаа Жо Байден  ба Пол Райан нарын халз мэтгэлцээн энэ сарын 11-нд болох юм. Гараа сайн бол бариа сайн гэдгээр явбал анхны мэтгэлцээн дээр Обама ийнхүү ялагдаж байгаа нь тун ч таагүй зүйл. Уулзалтын үеэр эрүүл мэнд, дотоодын эдийн засаг, боловсрол гээд зөвхөн дотоод бодлогын асуудлуудыг хөндсөн билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан