НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
100 ЖИЛД ГАНЦ УДАА ТОХИОЛДДОГ ОЛДВОР

ОХУ-ын Таймырын хойгоос 30 мянган жилийн өмнө амьдарч байсан арслан зааны олдвор олджээ. 11 настай Женя Салиндер хүүгийн санамсаргүй олсон энэхүү олдвор зүгээр ч нэг араг яс биш, арьс, мах, өөх, зарим эрхтэн нь хэвээрээ хадгалагдан үлдсэн байснаараа хосгүй олдвор юм. Эрдэмтэд мөнх цэвдэгээс арслан зааныг гаргахын тулд бүтэн долоо хоног царил, зээтүү барин ажиллажээ. Ингээд гаргаж авсан арслан зааны олдворт хамгийн өнгөц үзлэг хийгээд л шинжлэх ухааны хэд хэдэн таамгыг батлав. Жишээлэхэд, арслан зааны бөх нь, тэмээнийхтэй адил өөхөн хуримтлал гэдгийг нотлов. Эрдэмтэд энэ талаар “”Арслан заан зогдор дээрээ маш том бөхтэй байгааг бүр палеолитын үеийн хадны сүг зураг дээр харуулсан байдаг. Эрдэмтэд үүнийг нурууны ясны сэртэнгийн онцлог гэдэг байсныг ийнхүү энэ олдвор дахин үгүйсгэлээ.
Арслан заан нь хүйтэн сэрүүн уур амьсгалтай хойд туйл орчмын нутагт амьдрахад маш сайн дасан зохицсон байсан нь энэ. Тэд өвлийн тарчиг цагт аминд орох өөхийг зуны туршид их хэмжээгээр хуримтлуулдаг байжээ” гэсэн байна. Энэ олдворыг Таймырын хойгийн орон нутгийн музейн үзмэр болгох аж. Гэхдээ үүнээс өмнө Москва, Санкт-Петербург хотуудын эрдэмтэд маш нарийн шинжилгээ хийнэ. Арслан заанд түүнийг олсон хүүгийн адилаар Женя гэсэн нэр өгчээ. Ингэж сайн хадгалагдсан арслан зааныг зуун жилд ганц удаа л олдог гэж эрдэмтэд хэлж байна.
Үүнтэй адил маш сайн хадгалагдсан олдворыг тэртээ 1901 онд Колымын хязгаараас олж байсан юм.
-Арслан зааныг судлахад Оросын эзэнт гүрний хаан II Николай өөрийн хөрөнгөнөөс тусгайлан 16 мянган рубль хандивлаж байв. Энэ арслан заан гурван метр өндөртэй, 70-80 см урттай, улаан шаргал үсээр битүү хучигдсан, хуримтлуулсан өөхний зузаан нь есөн см, толгой, хүзүүн дээрээ өөхөн бөхтэй байжээ. Арслан зааны ходоодонд байсан хэвгээр нь юугаар хооллодог байсныг тогтоосон байдаг. Ингэхэд арслан зааны ходоодноос хар мод, нарс, гацуурын шилмүүс, боргоцой, хөвд, гацуур мод гээд тунд, ойт тундрын бүст ургадаг бүхнийг иддэг болж таарчээ. Манай улсаас ч арслан зааны соёо, яс цөөнгүй илэрдэг. Нэлээд хэдэн жилийн өмнө арслан зааны соёо олдож, олсон хүн нь зарна гэсэн зар тавьснаар нэг хэсэгтээ л дуулиан дэгдээж байлаа.

0 Сэтгэгдэл