Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛОВ Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв “Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
Венесуэлд ерөнхийлөгчийн сонгууль болж байна

Өмнөд америкийн Венесуэл улсад өнөөдөр ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж тус улсын 19 сая иргэн төрийнхөө тэргүүнийг сонгож байна. Сонгуулийн аюулгүй байдлыг хангахаар санал хураах 13 мянган цэг болон гудамж талбайд 139 мянган цэргийн албан хаагч ажиллаж байна.
Ерөнхийлөгчийн албан тушаалд зургаан хүн өрсөлдөж байгаа ч гол өрсөлдөөн өнөөгийн ерөнхийлөгч Уго Чавес болон сөрөг хүчин  ардчилагчдын эвслээс  нэр дэвшигч Энрик Каприлесын хооронд болно. Тус улсад бүртгэлтэй улс төрийн 56 нам өөр өөрийн нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрхтэй ч тэдний хувьд эвсэл болон нэг нэр дэвшигчээ дэвшүүлж байгаа юм. Уго Чавес гэхэд л Венесуэлийн Нэгдсэн социалист намаас нэр дэвшиж байгаа ч коммунист болон хувьсгалт “Тупамарос” хөдөлгөөн зэрэг улс төрийн 10 нам түүнийг нэр дэвшигчээ гэж дэмжиж байна. Каприлесийг ардчилагчдын эвсэлд нэгдсэн улс төрийн 22 намаас нэр дэвшигч болж байна.
Үүнээс үзэхэд энэ удаагийн сонгууль Уго Чавесын 14 жилийн туршид байгуулж ирсэн социализм болон түүний өрсөлдөгч Каприлесийн дэвшүүлээд байгаа капитализм буюу зах зээлийн эдийн засгийн нийгмийн хоорондох өрсөлдөөн болж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан