Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Кэти Перри Б.Обамагийн зургаар хумсаа гоёв
Дуучин Кэти Перри ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Барак Обамаг дэмжин, түүний сонгуулийн кампанид хандив босгох концертод оролцжээ. Дуучин Женнифер Хадсон, Стиви Уондер, Жон Бон Жови Жорж Клуни зэрэг уран бүтээлчдийн хамт Ерөнхийлөгчөө дэмжих концертод оролцохдоо Кэти Перри хумсаа Б.Обамагийн зураг болон Ардчилсан намын туг далбааны өнгө бүхий будгаар гоёжээ.
Ер нь, сүүлийн үед барууны оддын дунд хэн нэгний зургаар хумсаа гоёж, маникур хийлгэх нь моод болоод байгаа. Тухайлбал, дуучин Бионсе нөхөр Жэй Зигийнхээ зургийг хумсан дээрээ урлуулж, алтан шаргал өнгөөр будаж байсан бол дуучин Рианна паралимпын хаалтын ёслолд оролцохдоо Их Британийн хатан хаан II Элизаветагийн хөргөөр хумсаа гоёж байсан билээ.
Харин Б.Обамад хандив цуглуулах тоглолтын тухайд тасалбар нь 250 ам.долларын үнэтэй уг концертыг 6000 хүн үзжээ.


Дуучин Кэти Перри ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Барак Обамаг дэмжин, түүний сонгуулийн кампанид хандив босгох концертод оролцжээ. Дуучин Женнифер Хадсон, Стиви Уондер, Жон Бон Жови Жорж Клуни зэрэг уран бүтээлчдийн хамт Ерөнхийлөгчөө дэмжих концертод оролцохдоо Кэти Перри хумсаа Б.Обамагийн зураг болон Ардчилсан намын туг далбааны өнгө бүхий будгаар гоёжээ. Ер нь, сүүлийн үед барууны оддын дунд хэн нэгний зургаар хумсаа гоёж, маникур хийлгэх нь моод болоод байгаа. Тухайлбал, дуучин Бионсе нөхөр Жэй Зигийнхээ зургийг хумсан дээрээ урлуулж, алтан шаргал өнгөөр будаж байсан бол дуучин Рианна паралимпын хаалтын ёслолд оролцохдоо Их Британийн хатан хаан II Элизаветагийн хөргөөр хумсаа гоёж байсан билээ.
Харин Б.Обамад хандив цуглуулах тоглолтын тухайд тасалбар нь 250 ам.долларын үнэтэй уг концертыг 6000 хүн үзжээ.


0 Сэтгэгдэл




















