Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Like-ийг тэврэлтээр мэдрүүлэх Facebook хүрэм

“Facebook”-ийн хэрэглэгчдийн хамгийн дуртай үйлдэл болох “like”-ийг бодитоор мэдрүүлэх хүрмийг АНУ-ын нэгэн дизайнер зохион бүтээжээ. Тусгай мэдрэгч бүхий уг хүрмийг өмсч байгаа үед Facebook хуудсанд тань хэн нэгэн Like дарвал хүрэм доторх агаар халж тэлэн яг л тэвэрч байгаа мэт мэдрэмж төрүүлэх юм байна. “Like-A-Hug” буюу “Яг л тэврэлт шиг” хэмээх энэ мэдрэгчтэй хүрмийг Массачуссетсын Технологийн их сургуулийн оюутан Мелисса Чоу зохион бүтээжээ.
Өнөө үеийн залуусын харилцааны чухал хэрэгслийн нэг болсон Facebook-ийн “Like” товчинд бүх хүн дуртай ч түүнийг дарсан хүнийхээ таатай сэтгэгдлийг бодитоор мэдэрч чаддаггүй. Тэгвэл энэ хүрэм яг тэр халуун дулаан харилцаа, хайр, нөхөрлөл, талархал, дэмжлэг гээд сайхан бүхнийг халуун тэврэлтээр мэдрүүлэх юм гэж зохион бүтээгч нь ярьжээ. Дашрамд сонирхуулахад, “Facebook” нийтийн хүртээл болсноос хойш уг сайтын хэрэглэгчид 1.13 триллион “like” дарж, 140,3 тэрбум холболтоор хүмүүс хоорондоо найз болж, 219 тэрбум зураг шэйрлэж, өдөр тутам 300 сая зураг татаж байгаа гэсэн тоо бий.


“Facebook”-ийн хэрэглэгчдийн хамгийн дуртай үйлдэл болох “like”-ийг бодитоор мэдрүүлэх хүрмийг АНУ-ын нэгэн дизайнер зохион бүтээжээ. Тусгай мэдрэгч бүхий уг хүрмийг өмсч байгаа үед Facebook хуудсанд тань хэн нэгэн Like дарвал хүрэм доторх агаар халж тэлэн яг л тэвэрч байгаа мэт мэдрэмж төрүүлэх юм байна. “Like-A-Hug” буюу “Яг л тэврэлт шиг” хэмээх энэ мэдрэгчтэй хүрмийг Массачуссетсын Технологийн их сургуулийн оюутан Мелисса Чоу зохион бүтээжээ. Өнөө үеийн залуусын харилцааны чухал хэрэгслийн нэг болсон Facebook-ийн “Like” товчинд бүх хүн дуртай ч түүнийг дарсан хүнийхээ таатай сэтгэгдлийг бодитоор мэдэрч чаддаггүй. Тэгвэл энэ хүрэм яг тэр халуун дулаан харилцаа, хайр, нөхөрлөл, талархал, дэмжлэг гээд сайхан бүхнийг халуун тэврэлтээр мэдрүүлэх юм гэж зохион бүтээгч нь ярьжээ. Дашрамд сонирхуулахад, “Facebook” нийтийн хүртээл болсноос хойш уг сайтын хэрэглэгчид 1.13 триллион “like” дарж, 140,3 тэрбум холболтоор хүмүүс хоорондоо найз болж, 219 тэрбум зураг шэйрлэж, өдөр тутам 300 сая зураг татаж байгаа гэсэн тоо бий.

0 Сэтгэгдэл




















