Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хамгийн эртний, хамгийн гайхамшигт цаг

Чехийн нийслэл Прагийн хуучин хотын Старе Местийн талбай дахь цамхаг дээрх ханын цаг нь дундад зуунд бүтээсэн гайхамшиг гэж болно. Энэ цаг жил сар, өдөр, цагаас гадна нар, сарны мандах, шингэх цаг, одод эрхсийг заана. Цаг тутам хонх дуугарахад дундад зууны хүмүүсийн дүрс гарч ирдэг нь хүний амьдралын төрөөс үхэх хүртэлх үеийг харуулна. Эд гартаа барьсан олсоор хонх цохихоос гадна дурлалын элч илд барьсан харагдана. Энэ бүх дүрс жижиг цонхоор ээлжлэн гараад тахиа дуугарч дараа нь цаг цохино.
Энэ цагийн 1410 онд цагны мастер Микулаш Кадан, Ян Шиндел нар бүтээсэн байна. Ян Шидел нь Карлын их сургуулийн математик, одон оронч байжээ. 1490 онд цагийг энэ цамхагт байрлуулж бүр XYII зуундхүмүүсийн дүрсийг нэмсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр америкчууд цамхгийг буудсанаас түймэр гарч модон хийцүүд нь ихээхэн сүйдсэнийг 1948 онд сэргээжээ.
Цаг тутамд хүний гараар бүтсэн энэ гайхамшгийг үзэж, цаг цохиж эртний хүмүүс гарч ирэхийг нь харах гэж хэдэн зуун жуулчид Прагийн хуучин талбайд цугларан хүлээдэг.

0 Сэтгэгдэл
bold
orlowiin tsag gedeg ym aa eniig. hiisen huniig ni dahij iim tsag hiilgehgui gej haana ni tsaazalsan ym. teriigeech medeed tsagchin maani hajuud ni arag ys nii barimal bas tsug siilsen baidag ym. taj mahaliin tuuhtei ijil huwi tawilan tsagchind tohioldson doo
2012.10.09