Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
ЗАСАГ ДАРГА Г.ӨНӨРБАЯР ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ ХАКАС УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Кызыл улс дахь Ерөнхий консул Ч.Ганболд нараар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Бүгд Найрамдах Хакас улсад ажлын айлчлал хийлээ.

Ажлын хэсэг Бүгд Найрамдах Хакас улсын тэргүүн бөгөөд Засгийн газрын дарга Коновалов Валентин Олегавич, 1-р орлогч бөгөөд Тамгын газрын дарга Курбатова Татьяна Анатольевна, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Труфанов Сергей Иванович, Зам тээврийн сайд Емелин Олег Владимирович, Ойн аж ахуйн сайд Матвиенко Олег Сергеевич, Худалдаа аж үйлдвэрийн танхимын холбооны дарга Сорокин Владимир Александрович, Эдийн засгийн хөгжлийн сайд Дворяк Наталья Владмировна, Хөгжлийн сангийн захирал Пауль Денис Анатольевич, Гадаад явдлын яамны Карасноярск хот дахь төлөөлөгчийн газрын 2 дугаар нарийн бичгийн дарга Белоконь Михайл Алексеевич, Байгалийн нөөц экологийн яамны 1 дүгээр орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Картин Алик Владимирович нартай Бүгд Найрамдах Хакас улсын Засгийн газрын төв байранд албан ёсны уулзалт хийлээ.

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Завхан аймгийнхаа тухай, нөөц бололцоо, давуу талуудыг танилцуулж, Бүгд Найрамдах Хакас улстай хамтарч ажиллах боломжуудын талаар хэд хэдэн санал тавьлаа. Тухайлбал гурил, тэжээл, хүнсний худалдааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Бүгд найрамдах Хакас улсын их дээд сургууль болон политехник коллежуудад хүүхдүүдийг сургах, залуучуудын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов. Эдгээр ажлуудыг эрчимжүүлэхийн тулд Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан