Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
БЗД: Хаврын мод тарилтын үйл ажиллагаа удахгүй эхэлнэ

Хаврын мод тарилтын үйл ажиллагаа удахгүй эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүрэг ногоон байгууламж нэмэгдүүлэх, мод тарьж, ургуулах чиглэлд мэргэжлийн байгууллагатай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, орлогч дарга Г.Жаргалсайхан, холбогдох дүүргийн алба хэлтсийн удирдлага, хорооны удирдлага, мэргэжлийн байгууллага төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн үед “Айл бүрийн хашаанд 10 мод” санаачилгыг илүү үр дүнд хүргэхийн тулд үлгэр жишээ мод тарьдаг иргэдтэй гэрээ хийж, шинээр мод тарьж буй айл өрхүүдэд зөвлөгөө өгөх, тарьсан мод бүрийг эзэнжүүлж, ургуулах тал дээр санаачилга гаргахаар болсон. Тэгж чадвал багадаа 5000 айлын хашаа бүрд 10 мод ургаж нийт 50.000 модыг эзэнжүүлж, ургуулах боломжтой байна. Мөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, арчлалтыг хариуцдаг Баянзүрх Эко тохижилтоос ногоон байгууламжтай бүсүүдэд мод, бут тарихаас гадна, мод үржүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хорооны 300га талбайд баригдаж буй Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгээс тарьж, ургуулах мод, төгөлийн төлөвлөгөө, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хийх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн зүгээс 2024 оны хаврын мод тарилт мэргэжлийн байгууллага, иргэдийн идэвх, оролцооны үр дүнд бүтээмж өндөр байх болно гэдгийг хэллээ. Мөн иргэн бүрийг “АЙЛ БҮРИЙН ХАШААНД 10 мод” уриалгад нэгдэхийг уриаллаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан