Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Эрэлт хэрэгцээ, ур чадварт нь нийцсэн ажлын байраар хангаж, хөдөлмөрлөх боломжийг бүх талаар нь дэмжинэ

Хамгийн сайн халамж хөдөлмөр эрхлэлт уриан дор хэрэгжиж буй хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ Хөвсгөл аймагт үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалдаг эцэг эхчүүдийн эрхэлж буй бизнесийг сурталчлах, дэмжих, төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос хүргэх Ability expo арга хэмжээг зохион байгууллаа.

Монгол Улсад байгаа 112 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж хүсэгчид биш.

Гэр бүлд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхад тухайн гэр бүлийн эдийн засаг, амьдралын чанар дагаад буурдаг судалгаа бий.

Тэдний эрэлт хэрэгцээ, ур чадварт нь нийцсэн ажлын байртай болгох нь нэн чухал асуудал.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлчилгээ авахад учирч байгаа саад бэрхшээлийг илрүүлэх, шийдвэрлэх арга замыг оновчтой тогтоох, хүний онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээг хүргэх нийгмийн үйлчилгээний зураглал гаргахаар ажиллаж байна.

Цаашдаа уг зураглалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөгжлийн цогц үйлчилгээ хүргэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Тус арга хэмжээг цаашид 6 аймагт бүсчилэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан