Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Чонон элч
“Tiger Translate” наадмын хүрээнд АНУ-ын Нью-Йорк хотын “FAILE” нэгдлийн уран бүтээлчдийн нэрт “Чонон элч” хөшөөг барималч Ц.Батмөнх, Б.Говь-Cайхан нарын бүтээснээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босголоо.
Нью Йорк, Лондон, Копенгаген, Берлин, Дублин, Веллингтонд болж олон  орны залуу уран бүтээлчдийн авъяас чадварыг илрүүлж, хөгжүүлж байсан “Tiger Translate” наадам энэ жил “Tiger” брэндийн 80-н жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохиогдож, “Чонон элч” хөшөөг ийн сүндэрлүүллээ.
“Чонон элч” нь дэлхий дахинд хурдацтайгаар хөгжиж буй газар орнуудад тулгарч буй ижил төстэй бэрхшээл, тулгамдсан  асуудлыг бодитой  харуулж байгалийн амьтанлиг сүлд сэтгэлгээний төлөөлөл болохын хувьд Монгол үндэстэнд угсаа язгуур, үүх түүхээ эс умартахын сануулах зорилготой юм байна. Чоно толгойтой хүн дүрсэлсэн энэ хөшөөний сууринд дүрсэлсэн Монголын уламжлалт хээ дүрслэл нь ёс заншил, өв уламжлалаа эс орхин залгамжлахын илэрхийлэл болно.
Б.Сүрэн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан