Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Ододтой бүжиглэх дараагийн залуус
“ТВ-5” телевиз өнгөрсөн жилээс “Ододтой бүжиглэе” шоу зохион байгуулж эхэлсэн. Харин тун удахгүй болох “Ододтой бүжиглэе-3” шоу зохион байгуулахаар болж оролцогчид аль хэдий нь тодорчээ. Уламжлал ёсоор найман оролцогч мэргэжлээ солин бүжгийн спортоор өрсөлдөж 13 төрлийн бүжгээр авхаалж самбаагаа сорих юм байна.
Энэ удаагийн шоунд ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, циркийн уран нугаралт, тэнцвэрийн жүжигчин Э.Лхагва-Очир, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “Anemone” хамтлагийн дуучин Жанна буюу Б.Баяржаргал, хошин урлагийн “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ, “Овжин охид” киноны Сампилын дүрээр олонд танигдсан “MACK” продакшны жүжигчин Б.Ганзориг, “Азийн модель” агентлагийн захирал, мисс Ч.Содтуяа, зохиолын дуучдын дунд “Аавыгаа санахаараа” дуугаараа алдаршсан П.Идэржавхлан нар авьяас билэг, авхаалж самбаагаа харуулахаар хослон бүжих бүжигчдийнхээ хамтаар “дуэльд” дуудагджээ. Харин энэ удаад дуучин Р.Номин-Эрдэнийг оролцох санал тавьсан ч татгалзсан хариу өгчээ.
Б.Цэдэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан