Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
Б.Чойжилсүрэн:"ТЭЦ-IV"-ийн наймдугаар зууханд үлээлт гарч, зогсоохоос өөр аргагүйд хүрсэн

"Дулааны цахилгаан станц-4"-ийн халаах гадаргууд гэмтэл гарсны улмаас нийслэл болон ойролцоох зарим аймагт цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн. Эл нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “ДЦС-4”-д гарсан гэмтэлд авах арга хэмжээний талаар хэлэлцсэн.

“ДЦС-4”-д гарсан гэмтэлд авах арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн  мэдээлэл өглөө. Тэрбээр "2025-2026 оны өвлийн оргил ачаалал төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системд 1800 МВт хүрэх байх гэж төлөвлөсөн бол нэгдүгээр сарын 19-нд 1803 МВт хүрсэн.

Төвийн бүсийн нэгдсэн системд 69 зуух залгаатай ажилладаг ч энэ цагийн мөчид 65 зуух ажиллаж байна. Таван зууханд гэмтэл устгах ажиллагаа хийгдэж байгаа. 49 турбо генератороос 43 нь ажиллаж, гуравт нь гэмтэл устгах ажиллагаа үргэлжилж байгаа.

Харин нийслэлд өчигдрөөс хязгаарлалт хийж эхэлсэн. Нэгдүгээр сарын 20-ны 06:11 цагт "ТЭЦ-IV"-ийн наймдугаар зууханд үлээлт гарч, зогсоохоос өөр аргагүйд хүрсэн. 500 градустай ажиллаж байсан зуухыг зогсоох 50 градус хүртэл буулгахад 4-5 цаг шаарддаг.

Үүний дараа засвар эхэлсэн бөгөөд өнөө өглөө 09:46 цагт сүлжээнд залгасан. Энэ хооронд 100 МВт-ын цахилгаан эрчим хүчний хомсдол үүссэн. Бүх турбо генератор, зуух нөөц тоноглолгүйгээр ажиллаж байгаа тул аливаа нэгэнд нь гэмтэл үүсэхэд тэр хэмжээгээр хязгаарлалт хийх шаардлага үүсдэг.

Өөр нэг үүсэж буй хүндрэл нь Бөөрөлжүүтийн тэжээгч талд нүүрс 42 хувийн чийгтэй байгаагаас цахилгаан станц руу орох хэсэгт нүүрс хөлдөж байна. Үүнээс шалтгаалж 300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц 120 МВт-аар ажилласан. 

Дээрх хоёр шалтгааны улмаас өчигдрөөс өнөөдрийг хүртэл 160 МВт-ын хязгаарлалт хийж, 16 багц болгон нэг хэрэглэгчийн хамгийн ихдээ хоёр цагаас илүү хязгаарлахгүйгээр ажилласан. Одоо цагийн дараагаас гайгүй болох байх" гэв.

1 Сэтгэгдэл
Ардчилсан намыг санхүүжүүлэгч АНУ нь Монголын эрчим хүчээр оролдоод байгаа. Сүүлийн үеийн гэмтлүүд Америкийн оролцоотой байх
Хамгийн их уншсан