Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Холбоос линк ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан олны танил, нийгэмд нөлөө бүхий хүмүүс, улс төрчдийн нэр, зурагтай хуурамч мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж байна.

Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр буюу өнөөдөр Монголд актуалтай гэх фейсбүүк хаягаас "Шийдвэр гарлаа, Монгол Улсын иргэн бүр орлого олох боломжтой” гэсэн агуулгатай хуурамч зурагтай зар мэдээлэл холбоос линктэй нийтлэгдсэн. Хэрэв та дээрх холбоос линк рүү орж, өөрийн интернэт банкны мэдээллээ оруулбал өөрийн хувийн мэдээлэл болон дансанд байгаа бүх мөнгөө алдах өндөр эрсдэлтэй юм.

Мөн банканд бүртгэлтэй гар утсанд “Таны интернэт банкны хувийн мэдээлэл задарсан байна”, “Таны данс руу нэвтрэх оролдлого 3 удаа хийгдсэн байна. Доорх холбоосоор орж аюулгүй байдлаа шинэчилнэ үү” гэх мессеж явуулж байна.

Иймд иргэд та бүхэн хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг ашигласан сэжигтэй зарын линкээр нэвтрэхгүй байх, үл таних этгээдэд хувийн болон санхүүгийн мэдээллийг дамжуулахгүй байх, энэ төрлийн линк, холбоос цахимд байршсаныг харсан тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг хамгаалж, цахим орчинд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан