
-Би ажил авахад манай яам надад Туулын хурдны замын ажлыг танилцуулсан. Дүгнэлт нь гараагүй, ийм ийм хуулийг зөрчлөө гэсэн. Менежментийн төлөвлөгөөг батлаагүй байхад ажил эхлүүлсэн гэж үзэн тухайн компанид торгууль ногдуулна. Торгохоос өөр аргагүй. Техникийн нөхцөлөө авсны дараа барилга байгууламжийн ажил эхлэх ёстой байдаг.
Иймд ажлыг нь түр зогсоосон. Манай яам хуульд заасан хүрээнд хяналтаа тавина. Сөрөг нөлөө үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт тавьдаг. Төсөл хөтөлбөрийг зогсоох гэж байна, гацаах гэж байна, дарамталлаа, шахалт үзүүллээ гэж болохгүй.
Тэгвэл Байгаль орчны яам байгаад яах юм? Улсын байцаагч нарыг ажиллуулах хэрэг юу байгаа юм бэ? Хуулийг хэрэгжүүлэх гэж манай яам ажиллаж байна. Ажлаа хийсэн төрийн албан хаагч руу дайрч давшлах хэрэггүй. Иргэд Туул голоо, байгалиа хамгаалах гэж явааг ойлгоно гэв.
























