Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
ЗУРААЧ, БАРИМАЛЧ ХОЁР “ЦАГААНДАРИУМ” ГАЛАРЕЙД ХАНЬСАНА
Зураач Ч.Хүрэлбаатар, уран барималч Б.Дэнзэн нар “Цагаандариум” арт галерейд хамтарсан үзэсгэлэнгээ өнөөдөр нээж олны хүртээл болгоно.
Эл  үзэсгэлэнд ОХУ-ын Санкт-Петербург хотын Репиний Академийг дүүргэсэн хоёр уран бүтээлч сүүлийн үеийн шинэ бүтээлүүдээ дэлгэн сонирхуулах юм байна.  
Реалист аргаар урладаг,  Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт зураач Ч.Хүрэлбаатар бүтээлүүддээ нарийн деталчиж ажилладаг, бараандуу бор саарал өнгө  ашигладаг. Гадаад дотоодод бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ олон удаа дэлгэж байсан түүний бүтээлүүд Монголын уран зургийн галерей, АНУ-ын “Pierre House Gallery”,  Японы “Fukuoka Art Museum”, “Toyota” company, болон Англи, ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Герман, Итали, Унгар, Шведийн уран зураг сонирхогчдын хувийн цуглуулгад багтдаг. 

Их зохиолч Б.Ринченгийн ач, палеонтологич Р.Барсболдын хүү уран барималч, зураач Б.Дэнзэнг Улаанбаатарын төвд байрлах С.Зориг агсны хөшөө, “Централ таур”-ын өмнөх цэцэрлэгт талбайд Хубилай хааны захидлыг Ромын папад хүргэсэн элч төлөөлөгч, нэрт жуулчин Марко Поло, Их дэлгүүрийн өмнө байрлах “Битлз” хамтлагийн хөшөөг урласан гэдгээр нь хэн хүн андахгүй. Тэрээр Улаан-Yдэд төрж Монголд өссөн. Орос, Польш, Унгар улсад түүний бүтээсэн олон сайхан баримал сүндэрлэн байдаг билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан