Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ

✅ Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамнаас 12 аймгийн 17 байршлыг улсын хэмжээний аялал жуулчлалын бүс болгон анх удаа зарласан.

✅ Засгийн газар, Соёлын яамтай хамтран Отгонтэнгэр хайрханы төрийн тахилга болдог өвөр хэсэг, хүүхдийн зуслантай ар хэсэг 2-ыг Монгол Улсын хэмжээний аялал жуулчлалын бүс хэмээн оруулав.

✅ Ингэснээр ОТГОНТЭНГЭР хайрханы ар, өвөр хэсгийн аялал жуулчлал, хамгаалалтын

төлөвлөгөөг Соёлын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хийж батлуулах, улсын төсвөөр авто зам тавих, шашины аялал жуулчлалын нэгдсэн цогцолбор барих, хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээлийг бодлогоор дэмжих боломжууд бүрдэх юм.

✅ ОТГОНТЭНГЭР хайрханы урд хэсэгт ОТГОН, ЦАГААНХАЙРХАН сумын нутаг 26.290 га талбай, АР хэсэгт АЛДАРХААН, ИДЭР сумын 66.900 га талбайг улсын хэмжээний аялал жуулчлалын бүсэд хамруулан нэгдсэн төлөвлөлтийг эхлүүллээ.

✅ Төлөвлөлтийн талаар хэлэлцүүлэг хийж, иргэд, аж ахуйн нэгжүүд, холбоод, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг бүрэн тусгана. Хамтарч ажиллах бүх хүмүүсийг урьж байна.

✅ Цаашид Засгийн газрын энэхүү тогтоол буюу улсын хэмжээний аялал жуулчлалын бүсэд ЭРДЭНЭХАЙРХАН сумын ХАР НУУРЫГ нэмж оруулах бодлого баримтлана.

✅ Улсын аялал жуулчлалын бүс тогтоож, хилийн заагийг холбох тухай Монгол Улсын засгийн газрын тогтоол. 246. 2025.12.31.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан