Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО ЗГ:Стратегийн ач холбогдолтой орд дахь төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай хэлэлцэж байна Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн геологийн танхимын үзмэрүүд шинэ дээжээр баяжлаа ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан Хөрсний бохирдол, нүхэн жорлонг бууруулах ажлууд, тэдгээрийн үр дүнгийн тухай мэдээлэл сонслоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв
ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын орлогч, ХАБЭА-н зөвлөлийн дарга Д.Уужимсанаагаар ахлуулсан ажлын хэсэг Тосонцэнгэл сумын төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд, тэдгээрийн 200 гаруй ажилтан, албан хаагчдыг хамруулан өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулав.

Сургалтын хүрээнд:

✅Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх

✅Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн нөхцөл байдал

✅Ажлын байрны нийгэм-сэтгэл зүйн эрүүл. аюулгүй орчин

✅Сэргээгдэх эрчим хүчний ашиглалт, аюулгүй ажиллагаа

✅Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулав.

Үзэсгэлэнгийн хүрээнд:

✅Тосонцэнгэл сумын Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид байгууллагын машин, техник, тоног төхөөрөмжөөр үзэсгэлэн гаргаж, иргэд, албан хаагчид, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд танилцуулав.

✅Тэлмэн, Их-Уул, Тосонцэнгэл сумдаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэд өөрсдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж худалдаалав.

Зөвлөн туслах үйлчилгээний хүрээнд:

Барилга (улсын төсвийн), шатахуун түгээх станц, цэвэрлэх байгууламж, усан цахилгаан станц, хөрөө рам зэрэг эрсдэлийн түвшин өндөр аж ахуйн нэгжүүдэд газар дээр нь үзлэг хийж, ХАБЭА-г ханган ажиллах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан