Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Бодлогын газрын Гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Б.Буянжаргал АНУ-ын Төрийн департамент болон Эртний дурсгалын эвсэл хамтран зохион байгуулсан “Зүүн өмнөд Азийн өвийг хамгаалах: Соёлын өвийн хулгайн эсрэг АСЕАН-АНУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх” сэдэвт бага хуралд Монгол Улсыг төлөөлөн оролцлоо.Тэрбээр илтгэлдээ Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааг онцолж, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын мөрдөн шалгах албатай хамтран Монголын говиос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь буцаан авчирсан жишээг дурдсан байна.Мөн соёлын өвийн хууль бус наймаатай тэмцэхэд газар зүйн байршлын онцлог, хил дамнасан зохион байгуулалттай сүлжээ зэрэг сорилтууд тулгарч байгааг онцолжээ.Гадаад харилцааны яамнаас АНУ-ын 250 жилийн ойтой давхцуулан 2026 онд Монгол Улс АНУ-тай соёлын өмчийн гэрээ байгуулахаар ажиллаж байгааг тэрбээр мэдээлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан