Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх нартай уулзаж, ус ашигласны болон ус бохирдуулсны төлбөртэй холбоотой үүссэн асуудлыг шийдвэрлэх, газрын нөхөн сэргээлтийг сайжруулах, мөн СОР17 хурлыг дэмжин хамтран ажиллах талаар санал солилцлоо.Уулзалт 2026 оны тавдугаар сарын 08-нд болжээ. “Оюутолгой” ХХК-ийн хувьд Татварын ерөнхий газрын нэхэмжлэлтэй ус ашигласны төлбөр, Үндэсний аудитын газрын албан шаардлагын хүрээнд 4.8 тэрбум төгрөг, түүнчлэн Усны газрын 2026 оны I улирлын байдлаарх 1.5 тэрбум төгрөг болон 2022-2025 оны ус бохирдуулсны төлбөрийг шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрсэн асуудлыг талууд хэлэлцэн, шийдвэрлэхээр тохиролцсон байна.Энэ үеэр сайд Ц.Сандаг-Очир, “БОУАӨЯ нь Монгол Улсын Үндсэн хууль, хуулийг дагаж мөрддөг, байгаль орчинд ээлтэй технологи ашигладаг, нийгмийн хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Төр, хувийн хэвшлийн түншлэл нь талуудын харилцан ойлголцлоос ихээхэн хамаарна” хэмээн онцоллоо.Мөн ус бохирдуулсны болон ус ашигласны төлбөрийг нөхөн төлөх асуудал энэхүү уулзалтаар эцэслэн шийдвэрлэгдэхээр болсон нь чухал алхам болсныг тэмдэглэв.Түүнчлэн Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах СОР17 хурлын хүрээнд “Рио Тинто”, “Оюутолгой” компаниуд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Уг хурлаар хувийн хэвшлийн оролцоо нэмэгдсэнээр олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчидтай түншлэл тогтоох, холимог санхүүжилт татах, туршлага солилцох боломж бүрдэхийг талууд онцолсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан