Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ

Монгол Улсад тохиолдож болзошгүй байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшиг, аюулт үзэгдэл, онцгой нөхцөлийн үед гамшгийн болон орон нутгийн нөөцийн менежментийг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөл батлагдсанаар:

  • Улсын нөөцийн агуулахын барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засвар үйлчилгээ хийхэд улсын төсөвт ирэх санхүүгийн дарамтыг бууруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

  • Агуулахын ашиглагдаагүй сул багтаамжийг бэлэн байдал, технологийн горим алдагдуулахгүйгээр түрээслүүлж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх зохицуулалтыг тусгасан.

  • Гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед шийдвэр гаргах хугацааг богиносгож, шаардлагатай бараа материалыг газар дээр нь шуурхай хүргэх боломж бүрдэнэ.

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд гамшгаас хамгаалах орон нутгийн нөөц бүрдүүлэх, зарцуулах ажлыг шат шатанд нь хариуцлагатай хэрэгжүүлнэ.

  • Улсын нөөцийн мэдээллийг гамшгийн мэдээллийн санд нэгтгэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан