Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Энэтхэгийн Засгийн газар 22 шинэ сайдтай боллоо
Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Синх танхимынхаа гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, шинэ залуу улстөрчдөөр сайд нарынхаа эгнээг шинэчиллээ. Энэхүү томилгоогоор нийтдээ 22 шинэ сайд Засгийн газарт орж ирсэн нь 2014 онд болох парламентын сонгуулийн өмнө эрх баригч Конгресс нам шинэ залуу боловсон хүчнээ олон нийтэд таниулах гэсэн зорилготой гэж ажиглагчид үзэж байна. Гадаад хэргийн сайдын суудлаас огцорсон 80 настай С.Кришна ч “Бид залуу хүмүүст замыг нь тавьж өгч байна” хэмээн мэдэгджээ. Эрх баригч Конгресс нам Засгийн газартаа халаа сэлгээ хийсэн нь зөвхөн залуу улстөрчдийг оруулж ирэх бодлогоос гадна авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож намын нэр хүндэд сэв суулгасан сайд нараас салж, нэрээ цэвэрлэх гэсэнтэй ч бас холбоотой юм. 2009 оны сонгуулиас хойш тус намын нөлөө бүхий улстөрчид элдэв янзын хэрэгт орооцолдож, шуугиан тарьсаар байгаа юм.  
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан