Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө БЗД-ийн 43-р хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо Боловсролын зээлийн сангаас олгогдсон 10,2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлжээ Тээврийн салбарын зохицуулах хорооны 23 дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ "Усны төлөөх залуучуудын наадам" арга хэмжээг зохион байгууллаа 2026 онд хийгдэх инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Петербургийн олон улсын эдийн засгийн XXIX чуулга уулзалтад оролцож байна Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 17 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Петербургийн олон улсын эдийн засгийн XXIX чуулга уулзалтад оролцож байна

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж 2026 оны зургаадугаар сарын 03-наас 06-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн XXIX чуулга уулзалтад оролцож байна.

Чуулга уулзалтын хүрээнд тэрбээр нэгдсэн хуралдаан болон эрчим хүчний асуудлаарх салбар хуралдаанд оролцжээ. Мөн зургаадугаар сарын 04-ний өдөр болсон “Тогтворгүй цаг үеийн худалдаа” сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцож, үг хэлсэн байна.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэлсэн үгэндээ Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд Худалдааны түр хэлэлцээр байгуулсныг онцлов. Уг хэлэлцээрийн хүрээнд талууд 370 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр харилцан экспортлох боломж бүрдсэнийг тэмдэглэсэн байна.

Тэрбээр мөн Монгол Улс шинэ авто зам, төмөр зам, уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал, логистикийн төвүүдийг байгуулах замаар дэд бүтцийн интеграцыг бий болгох зорилт тавин ажиллаж буйг дурджээ.

“Тогтворгүй цаг үеийн худалдаа” сэдэвт салбар хуралдаанд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребекка Гринспен, АПЕК-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Эдуардо Педроса, Шанхайн стратеги, олон улсын судалгааны төвийн дэд дарга Нельсон Вонг нар илтгэгчээр оролцсон байна.

Оролцогчид ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын эдийн засгийн гадаад бодлого, дэлхийн зах зээлийн хуваагдал, протекционизм, логистикийн маршрутын өөрчлөлтөд дасан зохицох арга замын талаар хэлэлцэж, санал солилцжээ.

Түүнчлэн УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, Евразийн эдийн засгийн комиссын худалдааны асуудал эрхэлсэн сайд А.А.Слепнев, Ленинград мужийн захирагч А.Ю.Дрозденко, Санкт-Петербург хотын дарга А.Д.Беглов нартай уулзсан байна.

Мөн Газпром НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов, Газпромбанкны ТУЗ-ийн орлогч дарга А.П.Белоус нартай уулзаж, хамтын ажиллагааны холбогдох асуудлаар санал солилцжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан