Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд Монгол Улсын баг IV байр эзэллээ

Киргизстан Улсын Бишкек болон Чолпон-Ата хотуудад 08 сарын 31-нээс 09 сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Дэлхийн нүүдэлчдийн VI наадам" нь спортын 43 төрөлд 106 улсын 2355 төлөөлөгчид оролцлоо.

иргизстан Улсын Бишкек болон Чолпон-Ата хотуудад 08 сарын 31-нээс 09 сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Дэлхийн нүүдэлчдийн VI наадам" нь спортын 43 төрөлд 106 улсын 2355 төлөөлөгчид оролцлоо. Наадмын сүүлийн өдрүүдэд Ираны пахлавани бөхийн +90 кг төрөлд 36 орны бөхчүүд оролцсоноос Монгол Улсын тамирчин Б.Бат-Орших, оюун ухааны спорт есөн хоргол “Тогыз хумалах” тэмцээнээс эрэгтэй багийн төрөлд Х.Ерманат, Ш.Болатбек нар тус тус хүрэл медаль хүртсэн.

Наадмын нэгдсэн дүнгээр 29 орны баг тамирчид медаль хүртэж, үүнээс 12 орны тамирчид алтан медальтан болж Казахстан, Киргизстан, ОХУ-ын баг тамирчид эхний гурван байрт шалгарч, Узбекстаны баг шагналт 5 дугаар байрт орлоо.

Монгол Улс спортын 27 төрөлд 135 төлөөлөгчид оролцож алт 4, мөнгө 4, хүрэл 18, нийт 26 медаль авч нэгдсэн дүнгээр 106 орноос 4 дүгээр байрт шалгарлаа.

Монголын баг тамирчдаа дэмжиж, наадмын нээлтэд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайдын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний спортын хороо, тамирчдын бэлтгэл сургуулилтыг хангасан спортын төрөл бүрийн үндэсний холбоодын удирдлага, дасгалжуулагч, баг тамирчдад талархал илэрхийлье.

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, оюуны спорт, өв уламжлалаа сурталчлан, хичээл зүтгэл, ур чадвараа дайчлан өрсөлдсөн нийт тамирчид, медалийн эзэд болон амжилттай оролцсон Монгол Улсын тамирчид, наадмын үйл ажиллагааг ард түмэндээ хүргэн шууд дамжуулалт хийсэн телевизийн удирдлага, сэтгүүлч нарт халуун баяр хүргэе. Дараагийн наадам ОХУ-ын Казань хотноо 2028 онд зохиогдохоор эрхээ авлаа.

бичвэр нарын зураг байж магад

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан