Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна
АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
"Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна
Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
“Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа
Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Австраличууд нийтээрээ хятад хэл судална
Ирэх 15 жилд Австралийн хүүхэд залуус нийтээрээ хятад хэлийг шамдан судлах нь. Үүнийг бүр төрийн бодлогын хэмжээнд авч үзэж, Хятад тэргүүтэй Азийн түгээмэл хэлийг сурах хэрэгтэй хэмээн Засгийн газар нь тогтоож өглөө. Өчигдөрхөн Австралийн Ерөнхий сайд Жулия Гиллардын олон нийтэд танилцуулсан “Австрали Азийн эрин зуунд” хэмээх 312 хуудас бүхий үндэсний томоохон 25 зорилтод үүнийг тусгасан байна.
2025 он гэхэд австраличуудын хүрсэн байх ёстой 25 зорилго бүхэлдээ Австралийн гадаад бодлогыг Ази руу чиглүүлж, ирэх 20 жилд дундаж давхаргын иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлэгч болох энэ тивийн улс орнуудтай хэрхэн үр ашигтай харилцах талаар тусгажээ. Тухайлбал, Ази судлалыг дунд сургуулийн сургалтын агуулгын гол цөм болгож, бүх сурагч оюутнуудад мандарин, хинди, индонези, япон зэрэг хэлийг судлах боломжоор хангах, бизнесийн удирдагчдыг илүү Ази руу чиглэсэн хандлагатай болгох талаар заажээ.
“Азийн өсөлт хөгжил бол бүх австраличуудын хувьд онцгой боломж бас сорилт байх болно.Бидний ирээдүй оршин амьдарч байгаа энэ бүс нутагтайгаа хэрхэн холбогдсоноос, бидний хийсэн сонголтоор шийдэгдэнэ” гэж Ерөнхий сайд Ж.Гиллард энэхүү төлөвлөгөөг танилцуулахдаа мэдэгджээ. Дээрх төлөвлөгөөнд Австралийн иргэдийн жилийн дундаж орлогыг одоо байгаа 62 мянган доллараас 73 мянган доллар хүргэнэ хэмээн зорилго тавьсны дээр боловсролын системээ сайжруулж, дэлхийн хэмжээнд эхний тавд ордог болгоно гэжээ. Мөн дэлхийн топ 100 их сургуулийн 10 нь Австралийнх байх ёстой гэсэн томоохон зорилго ч тавьжээ.
Ирэх 15 жилд Австралийн хүүхэд залуус нийтээрээ хятад хэлийг шамдан судлах нь. Үүнийг бүр төрийн бодлогын хэмжээнд авч үзэж, Хятад тэргүүтэй Азийн түгээмэл хэлийг сурах хэрэгтэй хэмээн Засгийн газар нь тогтоож өглөө. Өчигдөрхөн Австралийн Ерөнхий сайд Жулия Гиллардын олон нийтэд танилцуулсан “Австрали Азийн эрин зуунд” хэмээх 312 хуудас бүхий үндэсний томоохон 25 зорилтод үүнийг тусгасан байна. 2025 он гэхэд австраличуудын хүрсэн байх ёстой 25 зорилго бүхэлдээ Австралийн гадаад бодлогыг Ази руу чиглүүлж, ирэх 20 жилд дундаж давхаргын иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлэгч болох энэ тивийн улс орнуудтай хэрхэн үр ашигтай харилцах талаар тусгажээ. Тухайлбал, Ази судлалыг дунд сургуулийн сургалтын агуулгын гол цөм болгож, бүх сурагч оюутнуудад мандарин, хинди, индонези, япон зэрэг хэлийг судлах боломжоор хангах, бизнесийн удирдагчдыг илүү Ази руу чиглэсэн хандлагатай болгох талаар заажээ.
“Азийн өсөлт хөгжил бол бүх австраличуудын хувьд онцгой боломж бас сорилт байх болно.Бидний ирээдүй оршин амьдарч байгаа энэ бүс нутагтайгаа хэрхэн холбогдсоноос, бидний хийсэн сонголтоор шийдэгдэнэ” гэж Ерөнхий сайд Ж.Гиллард энэхүү төлөвлөгөөг танилцуулахдаа мэдэгджээ. Дээрх төлөвлөгөөнд Австралийн иргэдийн жилийн дундаж орлогыг одоо байгаа 62 мянган доллараас 73 мянган доллар хүргэнэ хэмээн зорилго тавьсны дээр боловсролын системээ сайжруулж, дэлхийн хэмжээнд эхний тавд ордог болгоно гэжээ. Мөн дэлхийн топ 100 их сургуулийн 10 нь Австралийнх байх ёстой гэсэн томоохон зорилго ч тавьжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл






















