Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгийн нээлтийг албан ёсоор хийж, олборлолт, хөрс хуулалтын ажлыг эхлүүллээ. Бортээгийн орд нь өнөөгийн судалгааны түвшинд ил аргаар ашиглах 424.2 сая тонн баталгаат нөөцтэй бөгөөд үүний 95 хувийг 1/3 коксжих нүүрс, 5 хувийг эрчим хүчний нүүрс эзэлдэг. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 15 сая тонн нүүрс олборлох боломж бүрдэх юм.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК Бортээгийн төслийг амжилттай хэрэгжүүлснээр 27 тэрбум ам.долларыг Монгол Улсын эдийн засагт төвлөрүүлж, 1500 гаруй ажлын байрыг шинээр бий болгож эх орны хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, Монгол Улсын иргэн бүрд хүрэх байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 16 жилийн хугацаанд нийт 1.0 тэрбум шоо метр уулын цул хөдөлгөж, 199.6 сая тонн нүүрс олборлосон энэ амжилт бол манай хамт олон, уурхайчид болон хамтрагч байгууллагуудын хөдөлмөрийн үр дүн юм.

Энэ хугацаанд нийт 191.8 сая тонн нүүрс борлуулж 43.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлж, улс, орон нутгийн төсөвт нийт 12.1 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, 13.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Үүний үр дүнд "Чингис хаан" Үндэсний баялгийн санд нийт 695.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол, "1072" хувьцаа эзэмшигч гурван сая гаруй иргэдэд нийт 2.6 их наяд төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилсан байна.

 

image
image
image
image
image
image
image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан