Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АВСТРАЛИЙН ЭЛЧИН САЙДЫН ХЭРГИЙГ ТҮР ХАМААРАГЧ ЛАЛИТА КАПУР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч хатагтай Лалита Капур, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн менежер Л.Энхтүвшин, тус хөтөлбөрийн төгсөгч Б.Анхбаяр, ЭМЯ-ны ажилтан У.Болор-Эрдэнэ нарыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хатагтай Л.Капур Автрали-Монгол Улсын хоорондох дипломат харилцааны хүрээнд орон нутаг дахь түншлэлийг бэхжүүлэх, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг Завхан аймагт танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоо танилцуулав.

Мөн Завхан аймаг Австралийн ЭСЯ-тай Ерөнхий болон мэргэжлийн боловсролын чиглэлээр хамтарч ажиллахаар ярилцлаа.

Хатагтай Л.Капур Завхан аймагт ажиллах үеэрээ байгаль орчны салбар, Улиастай сумын удирдлагуудтай уулзалт хийх, Политехник коллеж, Хөгжим бүжгийн коллеж, ЕБС-ийн дотуур байрны үйл ажиллагаатай танилцахаас гадна Тэлмэн, Тосонцэнгэл сумдын үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдэд ажиллах юм.

Энэ өдрийн /2026.10.20/ 16:00 цагт аймгийн ЗДТГ-ын “Сүлд” танхимд “Australia Awards” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, хөтөлбөрийн төгсөгч Б.Анхбаяраас туршлага судлах үйл ажиллагаа нээлттэй болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан