
Ардчилсан намын 4:11 хэвлэлийн бага хурлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, АН-ын Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар Оюутолгойн иргэдэд хүрэх ёстой ногдол ашгийн талаар мэдээлэл хийнэ.
Г.Лхагвадорж, Оюутолгойн ногдол ашиг хуулийн дагуу Хуримтлалын сангаар дамжин иргэдийн нэрийн дансанд очих ёстой.
Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийг юунд зарцуулах вэ? гэж И-Монголиа-д иргэдээс санал авч байгаа. Гэвч уг мөнгийг 2027 оны төсөвт ОТ гэсэн кодтойгоор суулгаж, хөрөнгө оруулалтад зарцуулахаар тусгаад байна. АН-ын бүлэг ногдол ашгийг хуулийн дагуу зарцуулах ёстой гэсэн байр суурьтай байна.
Б.Түвшин, Ирэх онд Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг нэгдүгээрт ногдол ашиг мөн үү? Хэрэв ногдол ашиг юм бол 66 хувийг эзэмшигч тал нь 6 их наяд төгрөг авах уу? ТУЗ болон гүйцэтгэх удирдлагууд нь шийдвэрээ гаргасан уу? Санхүүгийн тайлан бүртгэлдээ ногдол ашиг гэж бүртгэж, тайлагнасан уу? гэх мэт олон шалгуур бий. Эндээс харахад одоогоор ногдол ашиг мөн эсэх нь тодорхойгүй байгаа учир үүнийг нэгдүгээрт тодорхой болгох ёстой.
2-рт, Орж ирээгүй мөнгийг хуваах биш, орж ирсэн тохиолдолд Баялгийн санд байх ёстой. Орж ирсний дараа хуваарилалтын асуудал яригдана.
Манай намаас энэ мөнгө орж ирвэл хэрхэн хуваарилах талаар олон санаачилга гарч байгаагийн нэг нь Л.Гантөмөр гишүүн ногдол ашгийг ард иргэддээ хуваах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.























