Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ

Голомт банк болон Азийн хөгжлийн банк (АХБ) эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, ус дахин ашиглах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд хүртээмжтэй хүргэх чиглэлд хамтран ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Голомт банк эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг дэмжсэн “Ногоон өрх” хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүллээ.  

Энэхүү зээлийг эрчим хүчний болон усны хэмнэлттэй дулаалга, гэрэлтүүлэг, цахилгаан бараа, халаалтын цахилгаан зуух гээд гэр хорооллын агаар, хөрсний бохирдлыг буруулах бүх төрлийн хэрэгслээс өрхийн хэрэглээндээ худалдан авахаар төлөвлөж буй хувь хүн, иргэнд олгох юм.

Агаар, хөрсний бохирдлыг буруулах бүх төрлийн хэрэгсэл гэдэгт дараах худалдан авалтын төрлүүд багтана.

  • Эрчим хүчний хэмнэлттэй байшингийн дулаалга
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг, тоног төхөөрөмж болон цахилгаан бараа
  • Усны хэмнэлт болон ариун цэврийн сайжруулалт
  • Халаалт, нүүрснээс татгалзах цахилгаан зуух
  • Усны нөөц, орчны сайжруулалт

“Ногоон өрх” хэрэглээний зээл нь энгийн хэрэглээний зээлтэй харьцуулахад урт хугацаанд, бага дүнгээр төлдгөөрөө давуу талтай. Амьдарч буй орчныхоо эрчим хүчний үр ашиг, байгаль орчны тогтвортой байдлыг сайжруулахыг зорьж буй айл өрх, иргэн бүрд  “Ногоон өрх” хэрэглээний зээлийг санал болгож байна.

Зээлийн нөхцөл:

  • Зээлийн хэмжээ: 50,000,000₮ хүртэл
  • Хугацаа: 60 сар
  • Хүү /сарын/: 1.3%
  • Урьдчилгаа: Шаардлагагүй

Жич: Худалдан авч буй бараа бүтээгдэхүүн нь Ногоон таксономиийн 1.2.2 буюу жижиг хэмжээний нарны цахилгаан үүсгүүр, 3.3 эрчим хүчний ашиглалт багатай барилга болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх шийдэл байх тохиолдолд 60 хүртэлх сараар олгох боломжтой.

“Ногоон өрх” хэрэглээний зээлийн дэлгэрэнгүй нөхцөлтэй урьдчилан танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Мөн Голомт банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлах боломжтой.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан