Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр БНСУ-ын Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа УИХ-ын гишүүн Л.Гантөмөр : Засгийн газраас өргөн барьсан төсөв тэсрэх бөмбөг шиг болжээ Г.Лхагвадорж: Оюутолгойн ногдол ашиг хуулийн дагуу Хуримтлалын сангаар дамжин иргэдийн нэрийн дансанд очих ёстой Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо “Солонго-1”, “Солонго-2” төслийн орон сууцны сарын түрээсийн төлбөрийг 700 мянган төгрөг байхаар тооцжээ АВСТРАЛИЙН ЭЛЧИН САЙДЫН ХЭРГИЙГ ТҮР ХАМААРАГЧ ЛАЛИТА КАПУР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА “Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ ЕБС-ийн сурагчид энэ сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна
2026-2027 онд гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын дүн гарчээ

Боловсролын яам, Боловсролын зээлийн сангаас 2026-2027 оны хичээлийн жилд гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрт суралцах иргэдийг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжид хамруулах сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу зохион байгууллаа.

Сонгон шалгаруулалтад нийт 200 иргэн хүсэлт ирүүлж, бакалаврын түвшинд 136 иргэн хүсэлт гаргаснаас 10, магистрын түвшинд 62 иргэн хүсэлт гаргаснаас 20, докторын түвшинд 2 иргэн хүсэлт гаргаснаас 1 иргэн тус тус шалгарлаа.

Мөн хяналтын нөөцөд бүртгэх жагсаалтад бакалаврын түвшинд 40, магистрын түвшинд 19 иргэнийг бүртгэж, нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр бүрдсэн тохиолдолд эдгээр иргэдийг эрэмбийн дарааллын дагуу сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулахаар төлөвлөж байна.

Хөгжлийн ялгаатай иргэдийг гадаадын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрт буцалтгүй тусламжаар суралцуулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Нийт 10 иргэний өргөдлийг хүлээн авч, хянан үзснээс журмын шаардлага хангасан 7 иргэнийг шалгарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан