Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх боломжийг хэлэлцэнэ COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэр гаргалаа Зам, тээврийн салбарыхан COP17 бага хуралд оролцогч, төлөөлөгчид нэгдсэн, найдвартай, тасралтгүй тээврийн үйлчилгээгээр ханган ажиллаж байна Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо COP17 олон улсын хамтын ажиллагаа, туршлага, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодит шийдэл хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой Сүхбаатар боомтоор 28,869 тонн АИ-92 автобензин орж ирлээ Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаачид чуулж байна COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бөгөөд энэ нь манай улсын зохион байгуулж буй байгаль орчны салбарын хамгийн том олон улсын арга хэмжээ юм.

UNCCD COP17 бага хуралд дэлхийн 190 гаруй улс орны Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг дэлхийн хамтын ажиллагааны дараагийн зорилт, бодлого, шийдвэрийг тодорхойлох юм.Айлчлалын хүрээнд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад COP17 бага хурлыг зохион байгуулах талбай, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, бэлтгэл ажлын хэрэгжилт, дэд бүтэц, логистик, зочид төлөөлөгчдийг хүлээн авах зохион байгуулалтын талаар мэдээлэл авч, холбогдох албаныхантай санал солилцов.

Түүнчлэн хурлыг олон улсын жишигт нийцүүлэн, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан "ногоон" зохион байгуулалтаар өндөр түвшинд зохион байгуулах, оролцогч талуудын үр дүнтэй оролцоог хангах чиглэлээр санал, зөвлөмжөө өглөө.

Хатагтай Ясмин Фуад Монгол Улс COP17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимтэй, зохион байгуулалттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон хамтран ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамтрагч талуудад талархал илэрхийллээ.

UNCCD COP17 бага хурал нь Монгол Улсын хувьд олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын зэрэгцээ цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, тогтвортой газрын менежментийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилга, сайн туршлагаа дэлхий нийтэд танилцуулах чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан