Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ICE 2025 оны аравдугаар сараас хойш 356 мянга гаруй хүнийг албадан гаргажээ

АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE)-ны шинэчилсэн мэдээллээр, 2025 оны аравдугаар сарын 1-нээс хойш нийт 356,389 хүнийг албадан гаргажээ. Энэ нь өдөрт дунджаар 1,260 хүн албадан гаргасан үзүүлэлт болж байгаа бөгөөд сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшний нэгт тооцогдож байна.

Мөн долоодугаар сарын 11-ний байдлаар ICE-ийн түр саатуулах төвүүдэд 65,765 хүн саатуулагдаж байгаа аж. Тэдний 46,436 нь буюу 70.6 хувь нь эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгэлгүй болохыг ICE-ийн мэдээлэлд дурджээ.

Үүнээс гадна, 2026 оны зургаадугаар сард 43,138 хүн ICE-ийн саатуулах төвд шинээр бүртгэгдсэн нь энэ оны хамгийн өндөр сарын үзүүлэлт болсон байна. АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, долоодугаар сарын баривчилгааны тоо үүнээс ч давж магадгүй байгаа аж.

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хууль бус цагаачлалтай тэмцэх бодлогоо эрчимжүүлж, ICE-ийн үйл ажиллагааг өргөжүүлээд байгаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар, одоогийн албадан гаргалтын хурд нь өмнөх жилүүдийнхээс өндөр байгаа ч сонгуулийн үеэр дэвшүүлсэн жилд нэг сая хүнийг албадан гаргах зорилтод хүрэхэд хангалтгүй хэвээр байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан