Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ

2026 оны наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ. Монгол Улсын Засгийн газраас 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна.Энэхүү бодлогын хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, маркетингийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон талт арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.Цар тахлын өмнөх аялал жуулчлалын салбарын оргил үзүүлэлт болох 2019 онд бүтэн жилийн хугацаанд 577,300 жуулчин Монгол Улсад ирж байжээ.Харин 2026 оны эхний найман сарын хугацаанд 2019 оны бүтэн жилийн үзүүлэлтийг 44,823 жуулчнаар буюу 7.8 хувиар давсан байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны бүтэн жилийн жуулчдын тоог 2026 оны наймдугаар сарын эхээр давсан нь Монгол Улсыг зорих олон улсын жуулчдын урсгал эрчимтэй нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын сэргэлт тогтвортой үргэлжилж байна.Монгол Улс 2026 онд аялал жуулчлалын салбарын өсөлтийн шинэ амжилтуудыг тогтоосоор байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан