Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр БНСУ-ын Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа УИХ-ын гишүүн Л.Гантөмөр : Засгийн газраас өргөн барьсан төсөв тэсрэх бөмбөг шиг болжээ Г.Лхагвадорж: Оюутолгойн ногдол ашиг хуулийн дагуу Хуримтлалын сангаар дамжин иргэдийн нэрийн дансанд очих ёстой Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо “Солонго-1”, “Солонго-2” төслийн орон сууцны сарын түрээсийн төлбөрийг 700 мянган төгрөг байхаар тооцжээ АВСТРАЛИЙН ЭЛЧИН САЙДЫН ХЭРГИЙГ ТҮР ХАМААРАГЧ ЛАЛИТА КАПУР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА “Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ ЕБС-ийн сурагчид энэ сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын хүрээнд наймдугаар сарын 19-нд “Эрүүл ус намгархаг газар – Эрүүл хуурай газар: Уур амьсгалын өөрчлөлт, гангийн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх нь” сэдэвт зэрэгцээ арга хэмжээ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр хуурай, гандуу бүс нутгийн ус, намгархаг газрын экосистем ямар ач холбогдолтой болох, тэдгээрийг хамгаалж, тогтвортой ашигласнаар ган, газрын доройтол болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг хэрхэн бууруулах боломжтойг авч үзэв.

Ус намгархаг газрын тухай конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Мусонда Мумба ус, намгархаг газар нь зөвхөн биологийн олон янз байдлын амьдрах орчин бус, усны нөөцийг хадгалах, гангийн эрсдэлийг бууруулах, нүүрстөрөгч хуримтлуулах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих чухал үүрэгтэйг онцоллоо.

Хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ус намгархаг газрын тухай конвенц, Wetlands International, BirdLife International, Азийн хөгжлийн банк, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв болон орон нутгийн төлөөлөл оролцож, олон улсын бодлогоос орон нутгийн хэрэгжилт хүртэлх асуудлаар санал солилцов.

Монгол орны хуурай, эрс тэс уур амьсгалын нөхцөлд ус, намгархаг газар нь усны нөөц, бэлчээр, биологийн олон янз байдал, малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийг дэмжих байгалийн чухал тогтолцоо юм. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, ган, усны горимын өөрчлөлт, газрын доройтол болон хүний үйл ажиллагааны дарамтаас шалтгаалан эдгээр экосистем улам эмзэг болж байгааг оролцогчид тэмдэглэжээ.

Мөн олон улсын байгаль орчны конвенц, үндэсний бодлого, зорилтыг орон нутагт бодитоор хэрэгжүүлэхэд шинжлэх ухаанд суурилсан хяналт, орон нутгийн техникийн чадавх, салбар хоорондын уялдаа, тогтвортой санхүүжилт болон нутгийн иргэдийн оролцоо чухал гэдэгт талууд санал нэгдсэн байна.

Хэлэлцүүлгээр цөлжилт, газрын доройтлыг зөвхөн хуурайшсан талбайн асуудал гэж үзэхгүй, гол, нуур, ус намгархаг газар, хүлэрт намгийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг газрын доройтлыг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогын салшгүй хэсэг болгон авч үзэх шаардлагатайг онцоллоо.

Тус арга хэмжээг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв зохион байгуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан