Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

 Боловсролын сайдын 2026 оны 7-р сарын 8-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг энэ хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэсэн.Өмнөх хичээлийн жилд гурван улиралтай, нэгдүгээр улирал хэт урт буюу 16 долоо хоног үргэлжилж байсныг өөрчилж, эцэг, эхчүүдийн саналыг дагуу дөрвөн улиралтай болгожээ.

 

Учир нь Өвлийн амралт хэт удаан, 6 долоо хоног хүртэл үргэлжилж байсан нь ханиад томуугийн үед хүүхдүүд урт хугацаагаар гэртээ байх сайн талтай ч, нөгөө талаар бага насны хүүхдүүд гэртээ хараа хяналтгүй үлдэх, үүнээс үүдэлтэй эрсдэлд өртөх, эцэг, эх нь ээлжлэн хүүхдээ харах болж гэр бүлийн хөдөлмөрийн хуваарь, орлогод нөлөөлөх, хүүхэд мэдсэн сурснаа мартах, үүнээс үүдэлтэй дараагийн улиралд сэргээн давтахад цаг зарцуулах зэрэг шаардлага үүсэж байсан.Шинэ бүтцийн дагуу нийслэлийн суралцагчид өвөл 12 сарын 3 дахь долоо хоногт бие даалтад шилжиж, үргэлжүүлээд 3 долоо хоног амарна. Үүнд ханиад томуугийн тархалтын давтамж, хүйтрэлтийн оргил үе, дээр дурдсан бусад нөхцөлүүдийг харгалзсан болно.Цагаан сарын долоо хоногт хот, хөдөөгийн сурагчид бие даалтын үйл ажиллагаагаар дамжуулан уламжлалт ёс заншил, өв уламжлалаа судлах боломжтой. Ер нь аль ч бие даалтын үйл ажиллагааг суралцагчдад хэт ачаалал өгөхгүй зохион байгуулахаар тушаалын хавсралтад зааж өгсөн.Хичээлийн жилд хоёр удаагийн бие даалтын долоо хоног байх бөгөөд нэг бие даалт нь хот хөдөөгийн хувьд ялгаагүй цагаан сарын баяртай уялдаж байгаа бол хоёр дахь бие даалт нь хотод өвлийн амралтын өмнө, орон нутагт мал төллөх хугацаатай уялдан хаврын амралтын өмнө байна.Бага ангийн сурагчдын зуны амралт 5 дугаар сар дуусмагц, дунд, ахлах ангийн сурагчдын зуны амралт 6 дугаар сарын 2 дахь долоо хоногоос тус тус эхэлнэ. Зуны амралт наашилснаар багш нарын ээлжийн амралт зундаа багтахгүй байх асуудал байхгүй болно. Өөрөөр хэлбэл 8 дугаар сарын дундаас эхлэн багш нар ажилдаа орж, хичээлийн жилийн бэлтгэлээ чанартай хийх боломж бүрдэнэ гэж Боловсролын яамнаас мэдээлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан